БНСУ-ын Дэгү хотноо болж байгаа Мастеруудын ДАШТ-ийн 90-ээс дээш насныхны 100 метрийн төрөлд МУГТ Ц.Раднаа түрүүллээ.
Өдгөө 92 настай тэрээр өнгөрсөн жилийн WMACi Gainesville тэмцээний М90 ангиллын заалны 200 метрийн төрөлд 37.12 секундээр дэлхийн дээд амжилт тогтоосон. Мөн М90 ангиллын 60 метрийн төрөлд 10.94 секундээр алтан медаль хүртэж байсан юм.
МУГТ Т.Раднаа тус тэмцээнд 100м гадна 200 м, 400 м, 800 м, 1500 м-ийн гүйлт болон гурвын харайлтын төрөлд оролцохоор бүртгүүлжээ.
Одоогоор сэтгэгдэл алга.