2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

ТБХ: Төсвийн гүйцэтгэлийн талаарх Сангийн сайдын мэдээллийг сонсов

Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.10/-ийн хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар гаргасан нийтийн өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татварын асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Гишүүдийн зүгээс тус асуудалтай холбоотой хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байгааг онцлов.

Дээрхи хэлэлцсэн асуудалтай холбоотой Засгийн газарт чиглэл өгөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг мөн хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжив. Тогтоолын төсөлд орон сууцжуулах бодлоготой уялдуулан иргэнийг анх удаа орон сууц худалдан авах, өмчлөх болон орон сууцаа борлуулах, орон сууцны нөхцлийг сайжруулахад татварын дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бий болгох, тэр дундаа төвлөрлийг сааруулах зорилгын хүрээнд Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг болон орон нутагт татварын хөнгөлөлтийг тусгажээ.

Аудитын сэдэв батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, батлав. Төсөлд төрийн чиг үүргийн давхардал, газрын асуудал, нийслэлийн төсвийг хянах, цаашлаад байрны метр квадрат, СӨХ, ус, цахилгааны төлбөрийн асуудлыг хянах зэрэг саналуудыг хэлэв.

Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэлийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийв. Нэгдсэн төсвийн 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр тэнцвэржүүлсэн орлого 28 их наяд төгрөг, нийт зарлага 28.4 их наяд төгрөг. Тэнцвэржүүлсэн тэнцлийн 428.8 тэрбум төгрөг гарах төсөөлөлтэй байгааг салбарын сайд хэллээ. Урсгал зардал 22.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 25.2 хувьтай тэнцэж байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэл 27 их наяд 968.5 тэрбум төгрөгт хүрч төлөвлөсөн дүнгээс 7.5 хувь буюу 2 их наяд 277 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрөхөөр байна. Үүнд, нүүрс экспортлогч аж ахуй нэгжийн борлуулалтын орлогын мөнгөн дүн хоёр дахин буурсан, ААНОАТ, АМНАТ-ын орлого буурсан зэрэг нөлөөлж байна гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Сэтгэгдэл 0
0/1000
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
13 мин өмнө 2
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
39 мин өмнө 41
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
50 мин өмнө 43
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 44
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 21
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 19
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 20
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 59
1 / 1