2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

633.4 мянган га-д тариалалт хийж дотоодын хэрэгцээг 100 хувь хангана

2026 оны хаврын тариалалтаар нийт 633.4 мянган га-д тариалалт хийж гол нэрийн хүнсний хангамжаа 100 хувь дотоодоосоо бүрдүүлэх зорилт тавьжээ. Тодруулбал 372.7 мянга га-д үр тариа, 16.0 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо,121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал тариалах юм.

"Атар-4 Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд банкны эх үүсвэрээр олгогдож буй Засгийн газрын хүүгийн дэмжлэгтэй 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээс 521 иргэн, аж ахуйн нэгжид 87.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор шийдвэрлэсэн байна. Мөн Өнөөдрийн байдлаар 345 иргэн, аж ахуйн нэгжийн 68.87 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг арилжааны банкууд судалж байна.

Хаврын тариалалтын бэлтгэл ажилтай холбогдуулан шатахууны хэрэгцээ, шаардлагыг тооцож, нөөц бүрдүүлэлтийг судалж байна. Тариалан бүхий аймгуудаас авсан судалгаагаар 2025 оны ургацаас аж ахуйн нэгж, иргэд 2026 оны тариалалтдаа зориулан 26.7 мянган тонн үр нөөцөлсөн бөгөөд 305.1 мянган га-д уринш боловсруулж бэлтгэсэн байна. Бэлтгэсэн уриншиндаа бүрэн тариалахаар төлөвлөж үрийн хангамжийг бүрдүүлжээ.

Үрийн улаанбуудайн борлуулалтыг 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн пүрэв гараг бүр Хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар олон нийтэд ил тод, нээлттэй худалдан борлуулж ажиллаж байна. Нийт 23 удаагийн биржийн дуудлага худалдаа зохион байгуулагдаж бүрдүүлсэн нөөцийн 84 хувь буюу 9208 тонн үрийн улаанбуудай арилжаалагдаад байна.

Хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 3 нэр төрлийн хүнсний ногооны үр худалдан авч ХААК ТӨХХК-аар дамжуулан зээлээр олгож байна.

Сэтгэгдэл 0
0/1000
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
9 мин өмнө 2
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
36 мин өмнө 39
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 55
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 20
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 19
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 23
1 / 1