2026.08.24, Даваа
“Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-ийн нээлт боллоо
2026-01-12 267

Монгол Улсын Засгийн газрын бодлогын хүрээнд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-ийг Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн арга хэмжээг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нээж үг хэлэхдээ, Монгол Улс хөрөнгө оруулагчдад илүү ил тод, тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой бизнесийн орчныг бүрдүүлэх зорилтыг тууштай хэрэгжүүлж байгааг онцоллоо. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын үүрэг, чиглэлийн дагуу хөрөнгө оруулагчдын дуу хоолойг төрд шууд хүргэх, тэдний эрх ашгийг хамгаалах механизмыг бүрдүүлэх нь чухал байгааг тэмдэглэв.

Монгол Улсын эдийн засгийг тэлэх, экспортыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг өргөжүүлэх, ажлын байр бий болгох зорилтууд хөрөнгө оруулалттай салшгүй холбоотой бөгөөд энэ үйл явцад хувийн хэвшлийн манлайлал чухал үүрэгтэй. Гэвч өнөөгийн хөрөнгө оруулалтын орчин хангалттай таатай бус байгаа тул хөрөнгө оруулалтыг татах, нэмэгдүүлэх бодлогын цогц шинэчлэл зайлшгүй шаардлагатайг дурдлаа.

Засгийн газар өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсад хэрэгжсэн хөрөнгө оруулалтын бодлого, хамтын ажиллагаанд дүгнэлт хийж, эрх зүйн орчны шинэчлэлийг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Худалдааны тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байгаа билээ. Мөн төрийн хяналт шалгалтыг ойлгомжтой, зөвлөж дэмжсэн, урьдчилан сэргийлэх, эрсдэлд суурилсан тогтолцоонд шилжүүлэх реформыг хэрэгжүүлж, Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж эхэлсэн. Эдгээр нь эдийн засгийн эрх чөлөөг дэмжиж, Монгол Улсыг бизнес, хөрөнгө оруулалтад ээлтэй улс болгох зорилготой юм.

Шинээр байгуулагдсан төв нь хөрөнгө оруулагчдад шаардлагатай хууль эрх зүйн мэдээллийг нэг цэгээс хүргэх, ил тод байдлыг хангах, шүүхийн шатанд хүрэхээс өмнө санал, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллана. Монгол Улсад бизнесийн харилцааг зохицуулж буй 200 гаруй хууль, тэдгээрийн дотор гадаадын хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хязгаарлаж буй 40 гаруй зохицуулалт байгаатай холбогдуулан хөрөнгө оруулагчдын бодит асуудлыг төрд уламжилж, шийдвэрлэхэд бодит дэмжлэг үзүүлэх юм.

Тус төв нь мөн туршлага, мэдээлэл солилцох, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашиг, өмчийн халдашгүй байдлыг хамгаалах, бизнес дэх төрийн оролцоог зохистой түвшинд хүргэхэд хувийн хэвшил, мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллана. 

"Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв нь" дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна.

  1. Хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын бодлого, хууль тогтоомж, зохицуулалтын талаарх зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх,
  2. Хөрөнгө оруулагчдаас ирсэн гомдол, санал, хүсэлтийг хүлээн авах, холбогдох байгууллагад уламжлах, холбогдох арга хэмжээг авах,
  3. Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдад тулгамдаж буй  хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх чиглэлээр эрх бүхий байгууллага, Засгийн газрын түвшинд танилцуулах,
  4. Төрийн байгууллагуудын уялдаа, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний чанар, ил тод байдлыг хангах арга хэмжээг тодорхойлох,
  5. Төрийн бодлого, хууль тогтоомжийн төсөл боловсруулахад хувийн хэвшлийн оролцоог хангах,
  6. Хөрөнгө оруулалтын салбарын шинэ мэдээлэл, шилдэг туршлага солилцох, сургалт, семинар зохион байгуулах замаар бизнес эрхлэгчдийг чадавхжуулах.
Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

МОНГОЛ УЛС СОР17-ООС 1.29 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОСГОХООР БОЛЛОО
2026-08-21 141
Хотын дарга нарын чуулга уулзалтад дэлхийн 33 улс, 24 хотын төлөөлөл оролцож байна
2026-08-21 141
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 74
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Е-Mongolia системийн нэр лого ашиглан хуурамч зар, линк түгээж байна
2026-08-21 85
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форум 2026”-д оролцлоо
2026-08-21 177
ГЕГ-аас Евразийн хэлэлцээртэй холбоотой гаалийн хяналт, шалгалтыг шуурхай зохион байгуулах аргачлалыг танилцууллаа
2026-08-21 118
НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ ЭХЭЛЛЭЭ
2026-08-21 240
Шархаданд 110 айлын ногоон орон сууц ашиглалтад орлоо
2026-08-21 87
Г.Солонго тэргүүтэй иргэдийн шүүх хурал өнөөдөр болно
2026-08-19 327
“ХУУЛЬЧИД СПОРТООР ДАМЖУУЛАН ХҮНИЙ ЭРХИЙН НӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ НЬ” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-08-19 505
350 толгой хүртэлх “Идлэг шонхор шувуу”-г соёлын зориулалтаар бариулах гэрээ байгуулжээ
2026-08-19 60
ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОСОН 208 ХҮНД ХОЛБОГДОХ ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
2026-08-19 93
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 38182 хүүхэд нэгдүгээр ангид элсэх төлөвтэй байна
2026-08-19 458
Баруун салааны гол, Бумбат рашаанд 16.9 мянган мкуб хөв цөөрөм байгуулагдлаа
2026-08-19 59
МОНГОЛЫН БАГ ОЛОН УЛСЫН ГАЗАРЗҮЙН 22 ДУГААР ОЛИМПИАДААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-08-18 275
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзлаа
2026-08-18 93
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БҮХ ЦЭРГИЙН АНГИУДАД ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИЖ БҮРЭН ШАЛГАЛТ ХИЙНЭ
2026-08-18 56
Ухаалаг системээр хуурамч улсын дугаартай тээврийн хэрэгслийг илрүүлж байна
2026-08-18 58
Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олжээ
2026-08-18 76
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАА
2026-08-18 100
1 / 1