Боловсролын сайд Л.Энх-Амгалан 2026 оны улсын төсвийн тодотголд хувийн сургуулиудад тоног төхөөрөмж олгох нэрийдлээр санхүүжилт олгох жагсаалтыг оруулсан гэх шуугианы талаар тайлбар өгчээ. Тэрээр "Чоно борооноор гэдэг шиг хариуцлагатай үеэр Засгийн газраас УИХ-д өргөн барьсан төсвийн тодотголтой холбоотой буруу ташаа мэдээллүүдийг санаатайгаар улс төрийн ашиг хонжоо олох зорилгоор гуйвуулж байгаад гүнээ харамсаж байна.
Өнөөдөр хувийн 180 сургуульд 80,000 орчим хүүхэд суралцаж байгаа. Хувийн сургуулиуд төрийн ачааллыг үүрэлцэж байгаа. Төрийн ачааллыг хуваалцаж байгаа хувийн сургуулиуддаа бид талархах ёстой болохоос нэр хүндэд нь бүдүүлгээр халдаж болохгүй гэдгийг Боловсролын сайдын хувьд хариуцлагатайгаар мэдэгдье. Хүүхдийн сурах эрхээр улс төр хийж болохгүй.
Энэ удаагийн улсын төсвийн тодотголыг дагаж ямар нэгэн байдлаар хувийн сургуульд санхүүжилт өгөх, тэр тусмаа тоног төхөөрөмж өгөх жагсаалт батлагдаагүй гэдгийг төсөв өргөн барьсан сайдын хувьд хариуцлагатайгаар мэдэгдье" гэв.
Одоогоор сэтгэгдэл алга.