2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

УВС АЙМГИЙН ТЭС СУМАНД БООМЫН ХҮНИЙ ӨВЧЛӨЛИЙН 2 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

Увс аймгийн Тэс суманд боом өвчний хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж, тухайн иргэн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна. Энэ сарын 20-ы өдөр аймгийн Зооноз өвчин судлалын төвд боомын сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдсэн гэх дуудлага ирсэн байна.

Тандалт, судалгаагаар тухайн тохиолдол нь 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр үхсэн хоньтой харьцах үедээ халдвар авсан байх магадлалтай байна. Улмаар 2026 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Зооноз өвчин судлалын төвд хийсэн молекул биологийн (PCR) шинжилгээгээр боом өвчний халдвар батлагдсан.

Өвчлөл бүртгэгдсэн голомтын бүсэд Увс аймгийн Зооноз өвчин судлалын төв болон Мал эмнэлгийн байгууллагын хамтарсан баг ажиллаж, тандалт судалгаа хийх, халдварын тархалтыг хязгаарлах, голомтын хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, шаардлагатай үеийн бэлэн байдлыг хангах, эрсдэлийн харилцаа холбоо, олон нийтэд мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Боом өвчний үед илрэх шинж тэмдгүүд!

Боом өвчин нь хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулах зоонозын халдварт өвчин бөгөөд манай улсад арьсны хэлбэрийн боом зонхилон тохиолддог.

Нууц үе — 2–3 хоног

Илрэх шинж тэмдэг:

  • Халуурах
  • Дотор муухайрах
  • Гар, нүүр, биеийн ил хэсэгт гүвдрүү гарч, цэврүүтэн хагарах
  • Өвчин, эмзэглэлгүй хар тав үүсэх

Эх сурвалж: Зооноз өвчин судлалын үндэсний төв

Сэтгэгдэл 0
0/1000
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
14 мин өмнө 2
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
40 мин өмнө 41
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
51 мин өмнө 43
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 44
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 80
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 21
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 19
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 20
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 59
1 / 1