2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Нэрт Монголч эрдэмтэн Оуэн Латтиморын ач охин Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүллээ

“ДИЛАВ ХУТАГТ БА ОУЭН ЛАТТИМОР: ТИВ ДАМНАСАН ӨВ” ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

Өнөөдөр Монголын Үндэсний музейд “ДИЛАВ ХУТАГТ БА ОУЭН ЛАТТИМОР: Тив дамнасан өв” тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнг Америкийн Монгол судлалын төв, “Дилав хутагт” сан, Монголын Үндэсний музей, Монгол Улсын Үндэсний номын сан, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Завхан аймгийн музей хамтран зохион байгуулж байна.

Энэхүү үзэсгэлэн нь Монголын шашин, төрийн зүтгэлтэн Дилав хутагт Б.Жамсранжав болон Америкийн нэрт монголч эрдэмтэн Оуэн Латтимор нарын нөхөрлөл, амьдрал, ажил үйлс, тэдний үлдээсэн өв нь Монгол Улс, АНУ-ын харилцаанд хэрхэн нөлөөлснийг олон нийтэд таниулан сурталчлах юм.

Нээлтийн ёслолыг VI Дилав хутагт Данзанламэд нээж, Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин, Америкийн Монгол судлалын төвийн суурин захирал М.Даваасүрэн, академич О.Батбаяр, АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дарга Эмма Ломакс, Оуэн Латтиморын ач охин Энн Латтимор Прайс нар үзэсгэлэн, олон улсын хурал, монгол судлалын хөгжил, Монгол-АНУ-ын найрамдалт харилцааны талаар онцлон тэмдэглэв.

Энэ үеэр Оуэн Латтиморын ач охин Энн Латтимор Прайс Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшинд гардуулан, уг үзмэрийг эх оронд нь буцаан ирүүлж буйгаа мэдэгдэж Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгсөн нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн сайхан үйл явдал боллоо.

“Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” үзэсгэлэнд дотоод гадаадын архив, номын сан, музейн сан хөмрөг, хувь хүмүүсийн цуглуулгаас урьд өмнө нь олны хүртээл болж байгаагүй ховор нандин өв үзмэрүүдтэй Та бүхэн танилцана. “Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв”олон улсын үзэсгэлэнд гадаадаас АНУ-ын Харвардын их сургуулийн Пийбоди археологи, угсаатны зүйн музей, Жонс Хопкинсын их сургуулийн архив, Йэлийн их сургуулийн Цахим архив, Пенсильванийн их сургуулийн музейн Загадинов архив, Конгрессийн номын сангийн гар бичмэлийн тасаг, Шведийн Уппсала их сургуулийн номын сан, М.Саруул-Эрдэнэ (АНУ), Төвчүүд Байгал (Япон)-ын хувийн цуглуулга, дотоодоос Завхан аймгийн музей, Үндэсний Төв Архив, Монголын Үндэсний музей, Үндэсний Үндэсний Номын Сан, Тагнуулын Ерөнхий Газрын Тусгай архив зэрэг их сургууль, номын сан, музейн сан хөмрөг болон Олон Улсын Монгол Судлалын Холбоо, Шинжлэх Ухааны Академи зэрэг байгууллагуудын баримт материалуудаас дэлгэн толилуулж байна. Мөн олон нийтийн сүлжээний цахим орчинд нийтлэгдсэн зарим зураг, онцгойлон Оуэн Латтиморын үр ач нараас Америкийн Монгол Судлалын Төвд 2024, 2026 онд хандивласан зургийн цомгуудаас тус тус бүрджээ.

Сэтгэгдэл 0
0/1000
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
14 мин өмнө 2
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
40 мин өмнө 41
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
51 мин өмнө 43
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 44
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 80
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 21
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 19
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 20
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 59
1 / 1