2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Сурагчдын үдийн хоолны 2500₮ 60-80гр махны зардалд л хүрч байна

2026-07-08 186

2026-2027 оны хичээлийн жилд нийслэлийн сургууль, цэцэрлэгийн “Үдийн хоол”-ны хүнсний хангамжийг нийлүүлэх асуудлаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй өнөөдөр уулзаж, санал солилцлоо. Нийслэлийн төрийн өмчит 158 сургууль “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд 22 төрлийн мах, махан бүтээгдэхүүнийг нийлүүлэх шаардлагатай байна.

Санал солилцох уулзалтад нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан,  НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Б.Ууганбат, УБЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний газар, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын төлөөлөл болон Монголын Хүнсчдийн холбоо, Мах боловсруулах үйлдвэрийн холбоо, Махны холбоо, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.   

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан “Нийслэлийн ерөнхий боловсролын 158 сургуульд “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжиж байна. Эдгээр сургуулийн 72 хувь нь хоол үйлдвэрлэлээ дотооддоо зохион байгуулдаг. 28 хувийнх нь хоол үйлчилгээг түрээсийн аж ахуйн нэгж эрхэлдэг. 2026-2027 оны хичээлийн жилд сургууль, цэцэрлэгийн үдийн хоолонд чанартай, найдвартай мах, махан бүтээгдэхүүнийг тогтвортой үнээр нийлүүлэхийг зорьж байна. ЕБС-ийн бага ангийн сурагчдын үдийн хоолны зардал 2500 төгрөг, хүүхэд 60-80 грамм мах идэх ёстой. Зардлаа тооцоод үзэхээр махнаас бусад авах ёстой шим тэжээл болох сүү сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимсний хэрэглээ хумигдахаар байна. Тиймээс мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдтэй хамтарч шийдэл гаргаж, хүүхдийн үдийн хоолонд эрүүл, чанартай бүтээгдэхүүн нийлүүлье” гэлээ.

Мөн үеэр хүүхдийн үдийн хоолонд мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, үр тариа, гурил, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, бусад бүтээгдэхүүний зохист харьцааг мөрдөж, дотоодын үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг оролцуулах талаар хэлэлцэв.

Мах боловсруулах үйлдвэрийн холбооны тэргүүн Д.Оюунтуяа “Боловсруулах үйлдвэрүүд бүх төрлийн мах, махан бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжтой. Нэгдүгээрт, сайн зохион байгуулалт хэрэгтэй. Хоёрдугаарт, сургуулийн хүүхдийн үдийн хоолны хөтөлбөрт бүтээгдэхүүн нийлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдэд тодорхой дэмжлэг шаардлагатай” гэв.

“Траст трейд” ХХК-ийн захирал Р.Сансармаа “Бид үйлдвэрийн аргаар боловсруулсан, маш цэвэрхэн, олон улсын стандартыг мөрдсөн, уул уурхайн олон улсын төслүүд шууд татаж авдаг хүнсийг нийлүүлэхэд бэлэн байна. Татварын тал дээр дэмжлэг хэрэгтэй. Нийслэлийн зүгээс бүтээгдэхүүний техникийн шаардлагаа нарийвчлан боловсруулж аж ахуйн нэгжүүдэд хүргэхэд нийлүүлэлт боломжтой” гэсэн юм.

Сэтгэгдэл 0
0/1000
Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэ
2 мин өмнө 0
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
10 мин өмнө 1
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
15 мин өмнө 2
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
18 мин өмнө 2
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
22 мин өмнө 4
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
40 мин өмнө 4
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 цагийн өмнө 43
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 46
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 45
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 82
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 56
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 57
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 23
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 22
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 20
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 20
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 62
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 21
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 21
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 22
1 / 1