2026.09.11 Баасан гараг
УБ цаг агаар, УБ
АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛ ХКН-ЫН ТӨВ ХОРООНЫ ГАДААД ХАРИЛЦААНЫ ГАЗРЫН ДАРГА, САЙД ЛЮ ХАЙШИНТАЙ УУЛЗЛАА

Ардчилсан намын дарга, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өнөөдөр /2026.09.10/ Шэньси мужийн Яньань хотноо Хятадын Коммунист нам /ХКН/ -ын Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга, сайд Лю Хайшинтай уулзлаа. Уулзалтад Ардчилсан намын айлчлалын төлөөлөгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцов.

ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга, сайд Лю Хайшин, “О.Цогтгэрэл дарга та айлчлалынхаа үеэр манай ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга Ли Ганьжэ даргатай уулзсан. Тус уулзалтын үеэр тантай Хятадын эдийн засаг, хоёр орны харилцааны тухай мэдээллийг хуваалцсан. Өнөөдөр Яньань хотод хүрэлцэн ирж бидний зохион байгуулж байгаа олон улсын хуралд оролцож байгаа танд талархал илэрхийлье. Хятад, Монгол хоёр улс найрсаг хөрш, иж бүрэн стратегийн түншүүд бөгөөд нам хоорондын харилцаа нь хоёр улсын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Хятадын Коммунист нам Монголын Ардчилсан намтай хөгжүүлж буй харилцаагаа бэхжүүлэх, туршлага солилцоог гүнзгийрүүлэх, улс төрийн итгэлцлийг нэмэгдүүлэх замаар хоёр улсын харилцааг тогтвортой хөгжүүлэхийн төлөө байна” гэв.

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, “Ардчилсан нам нь БНХАУ-тай хөгжүүлж буй харилцаа болон Хятадын Коммунист намтай тогтоосон харилцаандаа чухал ач холбогдол өгдөг. Бид нам хоорондын сувгаар харилцаагаа тогтвортой хадгалж, хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагаанд бүтээлчээр оролцох бодлого баримталж байна.

Манай Ардчилсан намын үзэл баримтлал нь гадны хөрөнгө оруулалтыг сайжруулах, хөрөнгө оруулагчдыг урих, хуулийн дагуу байгуулагдсан гэрээ хэлэлцээр болон эрх ашгийг нь хүндэтгэн хамгаалах ёстой гэсэн хатуу байр суурьтай байдаг. Цаашид ч энэ байр сууриа тууштай хадгалж хууль ёсны эрх ашгийг нь хамгаалах чиглэлд анхаарч ажиллах болно.

Олон улсын болон намын дипломат харилцааны арвин туршлагатай эрхэм та Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хоёр намын улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга, сайд Лю Хайшин, “Сүүлийн жилүүдэд хоёр намын харилцаа, хамтын ажиллагааны агуулга тасралтгүй өргөжин тэлж байна. Таны энэ удаагийн айлчлалын завшааныг ашиглан хоёр намын харилцааг шинэ түвшинд гаргахыг хичээх болно. Дарга таны айлчлал манай хоёр намын, цаашлаад хоёр орны харилцааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Та бүгдийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчилбал Ардчилсан намын зүгээс хүлээн авахад бэлэн байна. Тиймээс та бүхнийг тааламжтай цагтаа Монгол Улсад айчлахыг урьж байна” гэснээр уулзалт өндөрлөлөө.

Мөн уулзалтаар талууд хоёр улсын харилцаа, нам хоорондын хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.

Уулзалтын өмнө Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөгчид Яньань хотын Хувьсгалын дурсгалын музей болон Янжялин дахь хувьсгалын түүхэн дурсгалт газартай танилцсан юм.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
8 мин өмнө 0
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
13 мин өмнө 0
АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛ ХКН-ЫН ТӨВ ХОРООНЫ ГАДААД ХАРИЛЦААНЫ ГАЗРЫН ДАРГА, САЙД ЛЮ ХАЙШИНТАЙ УУЛЗЛАА
40 мин өмнө 37
"Александринский" театрын тайзнаа "Тэнгэрийн хүү" жүжиг амжилттай тоглогдож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болжээ
59 мин өмнө 37
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
1 цагийн өмнө 41
Мөнгөн завъяагийн нүхэн гарцыг Монгол орын үзэсгэлэнт байгалийн зургаар тохижуулна
1 цагийн өмнө 35
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
2 цагийн өмнө 44
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
3 цагийн өмнө 38
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ
3 цагийн өмнө 49
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
4 цагийн өмнө 15
УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдана
4 цагийн өмнө 56
Авлигын гэмт хэрэгт холбогдсон 24 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
4 цагийн өмнө 52
"Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
4 цагийн өмнө 16
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
4 цагийн өмнө 20
Шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн олговор 6 тэрбум гаруй төгрөгийг шийдвэрлэжээ
4 цагийн өмнө 42
Ц.Сандаг-Очир: СОР17-той холбоотой санхүүгийн бүх баримтыг яамны сайтад нээлттэй байршуулсан
4 цагийн өмнө 15
ЖИЛ БҮР 500-700 ТОЛГОЙ ТАРВАГЫГ СЭРГЭЭН БОЛОН СЭЛГЭН НУТАГШУУЛАХ АЖЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
5 цагийн өмнө 46
Боловсролын сайд Л.Энх-Амгалан: Хүүхдийн сурах эрхээр улс төр хийж болохгүй
5 цагийн өмнө 15
ТББХ: Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо
5 цагийн өмнө 47
Францын сургалт, судалгааны тэргүүлэх төв Парис Политехникийн институтийн удирдлагуудтай дээд боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
5 цагийн өмнө 9
1 / 1