2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: Цахилгааны өрсөлдөөнт зах зээл рүү мөлхөөд ч болсон шилжих ёстой

Манай улсын эрчим хүчний салбар урагшлахгүй байгаагийн нэг шалтгаан нь төр монопол буюу “Нэг худалдан авагчийн загвар (Single buyer model (SBM))”-ыг олон жил хэрэглэж байгаа явдал юм.

Бид 2001 онд “Vertically integrated utility (VIU)” буюу босоо тогтолцоотой байсан эрчим хүчний салбараа задалж, үйлдвэрлэх, дамжуулах, түгээх гэсэн хэвтээ бүтэцтэй олон компани болгон SBM-ыг хэрэглэж эхэлсэн.

Энэ хугацаанд дараагийн дэвшилтэт загвар луу хагас хугас ч болсон шилжих оролдлого хийлгүй 24 жил болчихжээ.

Энэ загвар нь “үйлдвэрлэгч”, “хэрэглэгч” хоёрын дунд “төр” суучихсан, энэ хоёрын өмнөөс бүх зүйлийг зохицуулах гэж зүтгээд байгаа загвар юм.

Энэ “Төр монопол загвар” нь оновчгүй, авлига, хээл хахууль, хүнд суртлыг дэмждэг, улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, хэрэглэгч, үйлдвэрлэгчийн эрх ашгийг хангадаггүй загвар юм.

Жишээ нь манай одоогийн хэрэглээ ойролцоогоор 1800 МВт. Гэтэл бид ойролцоогоор 3000 МВт хэрэглэгчдэд цахилгаан зарахгүй гэсэн хариуг өгөөд сууж байна. Энэ нь маш их хэмжээний орлого олох боломжийг алдахаас гадна үйлдвэрээ, орон сууцаа барья гэсэн хэрэглэгчийн бизнесийг хааж, улс орны нийгэм, эдийн засгийн өсөлтийг боомилчхоод сууж байгаа дүр төрх юм. Энэ нь юун орлого олох, ачаа нэмэх, цааш явахад улам хүнд болоод байна гээд хуучирч муудсан машиныг мөрлөөд түлхэж байгаатай адил дүр зураг юм.

Гэтэл энэ өөрчлөлтийг 1990-2000 онд эхлүүлсэн ихэнх улс орон алдаж, онож, унаж тусан 5-10 жил зарцуулан зүтгэсээр байгаад “Өрсөлдөөнд суурилсан зах зээл (Competitive market model (CMM))”-рүү шилжчихээд байна.

Манай хөрш ОХУ, БНХАУ хүртэл цахилгааны өрсөлдөөнт зах зээл рүү шилжсэн байгааг доор үзүүлсэн дэлхийн улс орнуудын цахилгаан эрчим хүчний зах зээлийн загварын зураглалаас харж болно.

Иймд манай эрчим хүчний салбар мөлхөөд ч болсон, хагас дутуу ч хамаагүй "Өрсөлдөөнт зах зээл"-рүү шилжих оролдлого хийх ёстой.

Сэтгэгдэл 0
0/1000
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 75
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 52
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 55
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 21
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 19
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 60
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 18
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 18
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 53
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 17
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 57
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 24
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 21
АНХААР: Насанд хүрээгүй хүүхэд жолоо барьсны улмаас 6 хүн нас баржээ
2026-10-21 54
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав
2026-10-21 23
1 / 1