2026.08.24, Даваа
Боловсрол, эрүүл мэндийн байгууллагын их болон урсгал засварт тавих эрүүл ахуйн хяналтыг сайжруулна
2026-07-02 42

Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв хамтран “Аюулгүй орчин – Чанартай барилга” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нар оролцож, боловсролын байгууллагын барилга байгууламжийн эрүүл ахуй, дотоод орчны агаарын чанар, засвар үйлчилгээний стандарт, хяналтын тогтолцоог сайжруулах асуудлаар санал солилцов.

Хэлэлцүүлгээр 2023 онд Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан тушаалаар баталсан боловсролын болон эрүүл мэндийн байгууллагын засварт эрүүл ахуйн шаардлага хангасан тосон болон усан суурьтай будаг ашиглах, түүнд хяналт тавих, хүлээн авах журмын хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэв. Мөн сургуулийн дотоод орчны агаарын чанартай холбоотой тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, анги танхимын агаарын чанарын мониторингийн үр дүн, боловсролын барилга байгууламжид мөрдөх эрүүл ахуйн стандартын хэрэгжилт, сургуулийн их болон урсгал засварт тавих эрүүл ахуйн хяналтын талаар холбогдох байгууллагын мэргэжилтнүүд илтгэл танилцууллаа.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Хүүхдийн сурч, хөгжиж буй орчин эрүүл, аюулгүй байх нь тэдний эрүүл мэндийг хамгаалах үндсэн нөхцөл бөгөөд дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, барилгын материалын эрүүл ахуйн шаардлагыг хангах, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтойг тодотгов. Тэрээр Эрүүл мэндийн яамны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны үнэлгээгээр Улаанбаатар хотын зарим сургууль, цэцэрлэгийн анги, танхим дахь PM2.5 тоосонцрын 24 цагийн дундаж агууламж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөс 3.3–5.6 дахин, Монгол Улсын стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс 1.7 дахин өндөр гарсныг дурдаж, боловсролын байгууллагын дотоод орчны агаарын чанарыг сайжруулах нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ. Мөн импортын зарим барилгын материал, тавилга, цавуу, лак, будгаас ялгардаг дэгдэмхий органик нэгдлүүд дотоод орчны агаарын чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг онцолж, энэ хүрээнд батлагдсан “Дотор орчны агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага” MNS 7106:2026 стандартыг бодитой хэрэгжүүлэхийн тулд эрх зүйн орчныг боловсронгуй болгох, лабораторийн чадавхыг нэмэгдүүлэх, хяналт, санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид боловсролын байгууллагын барилга байгууламжийн чанар, эрүүл ахуйн стандартыг бодитоор хэрэгжүүлэх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, дотоод орчны агаарын чанарыг тогтмол үнэлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

МОНГОЛ УЛС СОР17-ООС 1.29 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОСГОХООР БОЛЛОО
2026-08-21 141
Хотын дарга нарын чуулга уулзалтад дэлхийн 33 улс, 24 хотын төлөөлөл оролцож байна
2026-08-21 141
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 74
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Е-Mongolia системийн нэр лого ашиглан хуурамч зар, линк түгээж байна
2026-08-21 85
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форум 2026”-д оролцлоо
2026-08-21 179
ГЕГ-аас Евразийн хэлэлцээртэй холбоотой гаалийн хяналт, шалгалтыг шуурхай зохион байгуулах аргачлалыг танилцууллаа
2026-08-21 118
НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ ЭХЭЛЛЭЭ
2026-08-21 240
Шархаданд 110 айлын ногоон орон сууц ашиглалтад орлоо
2026-08-21 88
Г.Солонго тэргүүтэй иргэдийн шүүх хурал өнөөдөр болно
2026-08-19 327
“ХУУЛЬЧИД СПОРТООР ДАМЖУУЛАН ХҮНИЙ ЭРХИЙН НӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ НЬ” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-08-19 505
350 толгой хүртэлх “Идлэг шонхор шувуу”-г соёлын зориулалтаар бариулах гэрээ байгуулжээ
2026-08-19 60
ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОСОН 208 ХҮНД ХОЛБОГДОХ ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
2026-08-19 93
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 38182 хүүхэд нэгдүгээр ангид элсэх төлөвтэй байна
2026-08-19 458
Баруун салааны гол, Бумбат рашаанд 16.9 мянган мкуб хөв цөөрөм байгуулагдлаа
2026-08-19 59
МОНГОЛЫН БАГ ОЛОН УЛСЫН ГАЗАРЗҮЙН 22 ДУГААР ОЛИМПИАДААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-08-18 275
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзлаа
2026-08-18 95
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БҮХ ЦЭРГИЙН АНГИУДАД ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИЖ БҮРЭН ШАЛГАЛТ ХИЙНЭ
2026-08-18 56
Ухаалаг системээр хуурамч улсын дугаартай тээврийн хэрэгслийг илрүүлж байна
2026-08-18 60
Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олжээ
2026-08-18 76
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАА
2026-08-18 100
1 / 1