2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Хууль бусаар эм бэлдмэл зарсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлэв

Нийслэлийн прокурорын газраас 2026 оны эхний 5 сарын байдлаар шүүхээр шийдвэрлүүлсэн Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн хэргүүдээс тоймлон хүргэе. 

- Б.М (33 настай, эмэгтэй, урьд энэ гэмт хэрэг 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээсэн) нь 2023-2026 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд Нийслэлийн нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад орсон метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй бодис, мөн дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй бодисыг өөрөө хэрэглэх мөн худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан, улмаар удаа дараа бусдад зарж борлуулан энэ гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт (Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Б.М-ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 46,2 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

- Э.Б (33 настай, эрэгтэй) нь 2022-2023 онд Бүгд найрамдах Турк Улсад оршин суух өөрийн төрсөн дүү Г.Г-ын шуудан илгээмжээр илгээсэн, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад орсон, метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй их хэмжээний (... кг) хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, өөрийн хашаанд байрлах агуулах саванд хадгалж, бусдад худалдсан;

Б.Г (35 настай, эрэгтэй) нь 2022-2023 онд Э.Б-аас (…) кг сэтгэцэд нөлөөт бодис болох “мөс”-ийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, Ө.Ө-д худалдсан;

Ө.Ө нь (35 настай, эрэгтэй) 2023-2024 онд Б.Г-аас ... грамм сэтгэцэд нөлөөт бодис болох “мөс”-ийг 18 удаагийн үйлдлээр худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан.

(Жич: Улсын хилээр нэвтрүүлсэн Г.Г-д холбогдох хэргийг тусгаарлан шалгаж байгаа болно)

Прокуророос Э.Б, Б.Г, Ө.Ө нарыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, худалдсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт (Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Э.Б, Б.Г, Ө.Ө нарыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тооцож, Э.Б-д 5 жил, 6 сарын, Б.Г-д 7 жилийн, Ө.Ө-д 6 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, бусад эд зүйлийн үнэд Э.Б-аас 4,8 сая төгрөг, Ө.Ө -аас  69,2 сая төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.  

Иргэн танд

НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан  бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Энэхүү мэдээлэл нь иргэдийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой болно.

Сэтгэгдэл 0
0/1000
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
14 мин өмнө 2
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
40 мин өмнө 41
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
51 мин өмнө 43
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 44
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 81
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 21
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 19
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 20
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 59
1 / 1