2026.10.26 Даваа гараг
УБ цаг агаар, УБ

Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Б.Мөнхсоёл, Б.Жаргалан нар өнөөдөр /2026.09.11/ Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Эрдэс баялаг, ус, ой, амьтан, ургамлын нөөц ашиглалттай холбоотой мэдээлэл, тайланг нэгтгэн, ил тод болгох шаардлагатай байгаа тул байгалийн нөөц ашиглалтын мэдээллийн нэгдсэн цахим портал, тайлагналын журам, олон талт хяналтын тогтолцоог бүрдүүлэхэд уг төслийг чиглүүлэн боловсруулсан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга хэлэв.


Мөн тэрбээр, байгалийн нөөцийг ашиглахад иргэний мэдэх эрхийг хангах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх зорилготой энэхүү анхдагч хуулийн төслийг дагалдуулан Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Цөмийн энергийн тухай зэрэг нийт 17 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсруулсан гэв.

Төсөл дэх зохицуулалтын хүрээнд мэдээлэл, тайлан олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй үнэн зөв, бүрэн, харилцан уялдаатай, нэгдмэл байх, нөгөөтээгүүр, олон нийт хяналт тавих боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн төр өөрт байгаа мэдээллийг хүн, хуулийн этгээдээс дахин шаардахгүй байх зарчмыг тусгасан гэдгийг төсөл санаачлагч гишүүд онцолж байлаа.


Таван бүлэг, 22 зүйлтэй уг хуулийн төслийн гол шинэчлэл нь байгалийн нөөц ашиглалтын мэдээллийн нэгдсэн портал нь тайлан, мэдээллийг цахимаар хүлээн авах, бүртгэх, хадгалах, боловсруулах, шалгах, нийтлэх, мэдээлэл солилцох зориулалттай цахим систем байх зохицуулалтыг тусгасанд оршиж байгаа аж. Ингэхдээ портал нь байгалийн нөөцийн, зөвшөөрлийн, шилэн дансны, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн, татварын болон бусад холбогдох мэдээллийн сантай холбогдож, нэг цонхоор мэдээлэл хүлээн авах, цахим хэлбэрээр баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлэх юм байна.


Мөн төсөлд мэдээллийн нууц, гэрээний ил тод байдлыг тусгайлан зохицуулжээ. Байгалийн нөөц ашиглалтын улмаас байгаль орчинд үзүүлсэн сөрөг нөлөөлөл, бохирдол, доройтол, осол, нөхөн сэргээлт, байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамж, татвар, эцсийн эзэмшигч, эцсийн өмчлөгч, улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн орлого, төрийн болон орон нутгийн өмчит этгээдэд төлсөн төлбөр, ногдол ашиг, хандив, тусламж, дэмжлэгийн мэдээллийг байгууллагын нууцад хамааруулахгүй байхаар тусгажээ. Улмаар гэрээ, хэлэлцээр, тэдгээрийн нэмэлт, өөрчлөлтийг нэгдсэн порталд бүтнээр нь ил тод байршуулах юм байна.


Хуулийн төсөл батлагдсанаар байгалийн нөөц ашиглалтын мэдээлэл нэг эх сурвалжид төвлөрч, гэрээ, зөвшөөрөл, төлбөр, татвар, орлого, эцсийн өмчлөгч, байгаль орчны нөлөөлөл, нөхөн сэргээлт, орон нутгийн гэрээ, хандив, дэмжлэгийн мэдээлэл харилцан уялдаатай, олон нийтэд хүртээмжтэй болно. Ингэснээр иргэний мэдэх эрх, олон нийтийн хяналт, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, хариуцлагатай хөрөнгө оруулалт, сайн засаглал, байгаль орчны хариуцлагын итгэлцлийг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



Сэтгэгдэл 0
0/1000
АТҮТ: Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үнэ нэмэгдлээ
2 цагийн өмнө 58
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
3 цагийн өмнө 52
Моносын уулзвараас эмээлт хүртэлх авто замд 136 ширхэг гэрэлтүүлгийн шон суурилуулжээ
4 цагийн өмнө 49
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
4 цагийн өмнө 16
Түргэн тусламжийн дуудлага нэмэгджээ
5 цагийн өмнө 18
Сонгинохайрхан дүүрэг зорилтот бүлэг болон хүүхдийг томуугийн эсрэг дархлаажуулалтад 90-ээс дээш хувьтай хамруулжээ
5 цагийн өмнө 15
Агаарын хөлгийн түлшний стандартыг батлуулахыг даалгалаа
6 цагийн өмнө 47
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
6 цагийн өмнө 53
Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
6 цагийн өмнө 56
Онгоцны түлшний стандартыг батлуулах ажлыг шуурхайлна
6 цагийн өмнө 52
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ
6 цагийн өмнө 56
“Цайны цаг” хэмээн олноороо зогсож, иргэдэд хүндрэл учруулсан жолооч нарыг торгожээ
7 цагийн өмнө 55
АТГ: Дөрвөн байгууллагын 91 албан хаагчийг авлигаас урьдчилан сэргийлэх сургалтад хамруулав
8 цагийн өмнө 20
“Айчи–Нагоя 2026” Азийн V пара наадамд монголын баг тамирчид түүхэн амжилт үзүүлж, 14 дүгээр байрт шалгарчээ
8 цагийн өмнө 19
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
8 цагийн өмнө 16
Сүхбаатар, Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ
9 цагийн өмнө 59
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна
9 цагийн өмнө 55
Монголын шигшээ баг дэлхийн аваргын тэмцээнд өрсөлдөнө
10 цагийн өмнө 21
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
10 цагийн өмнө 20
Монгол Улсын хэмжээнд 436.5 мянган өндөр настан тэтгэвэр авч байна
10 цагийн өмнө 57
1 / 1