Орхон аймгийн Баян-Өндөр суманд баригдаж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв”-ийн барилгын ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна. Тус төвийн хөрөнгө оруулалтыг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн санаачилгаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын санхүүжилтээр шийдвэрлүүлж, барилгын ажлыг “Тотал идеал” ХХК гүйцэтгэж байна.
Тус төв ашиглалтад орсноор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөгжих, суралцах, ур чадвараа нэмэгдүүлэх, нийгмийн харилцаанд оролцох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин бүрдэхийн зэрэгцээ тэдний бие даан амьдрах, нийгэмд тэгш оролцох боломжийг нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг болох юм.
Хүртээмжтэй орчин бол тэгш эрх, тэгш боломжийг хангах суурь нөхцөл юм. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, оролцоог хангах, хүртээмжтэй дэд бүтцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодит хөрөнгө оруулалтыг цаашид дэмжин ажиллана.
Одоогоор сэтгэгдэл алга.