2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Хуванцар хог хаягдал Монгол улсад асуудал дагуулж байна

Хуванцар зохицуулахад ашиглаж буй шийдлүүдэд хийсэн шинжлэх ухаанч тойм шүүмжээс бидний үйлдвэрлэж, хэрэглэж байгаа энэ их хуванцрыг зохистой зохицуулах бодит шийдэл манай улсад бүү хэл дэлхийн хаана ч одоогоор байхгүй гэдэг нь харагдаж байна.

Судалгаанд дурдсанаар дахин боловсруулах аргыг өргөн цар хүрээтэй, нарийн тооцоолсон тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг болгон ашиглаж болох ч дангаараа хангалттай шийдэл болж чадахгүй юм. Түүнчлэн дахин боловсруулалт нь салшгүй бэрхшээлүүд, цаашлаад урьдчилан тооцоогүй сөрөг үр дагавруудыг дагуулж ирснийг анхаарах шаардлагатайг онцолжээ.

Үүнээс гадна хогноос эрчим хүч гарган авах, био хуванцар, хуванцрын кредит зэрэг бусад түгээмэл яригддаг арга, технологиудын тоймоос ч зохистой, урт хугацааны шийдэл харагдаагүй байна.

Иймд хог хаягдлын менежментийн суурь зарчим болох “3R” (Reduce–Reuse–Recycle)-ийг нухацтайгаар эргэн харах нь нэн чухал гэж дүгнэжээ. Үүнд:

  • юун түрүүнд хог хаягдлын гарцыг бууруулах,
  • зайлшгүй гарах хог хаягдлыг дахин ашиглах,
  • хамгийн сүүлд үлдсэн хэсгийг дахин боловсруулах зарчмыг хатуу баримтлах шаардлагатай байна.

Монгол Улсыг ойрын хэдэн жилийн хугацаанд бараг хог хаягдалгүй улс болгох зорилгоор Экосум ТББ-аас баримтлах зарчим, авч хэрэгжүүлэх 14 үндсэн зөвлөмж-ийг боловсруулан гаргасан байна. Эдгээр нь хог хаягдлын хямралыг бүхэлд нь шийдвэрлэхэд чиглэсэн боловч өнөөгийн нөхцөлд хуванцар нь Монгол Улсад тулгарч буй хог хаягдлын асуудлын хамгийн ярвигтай хэсэг болохыг онцолжээ.

Илүү ойлгомжтой болгох үүднээс уг 14 зөвлөмжийг дараах дөрвөн чиглэлд ангилсан байна. Үүнд:

  1. хог хаягдлын гарцыг бууруулах, дахин ашиглалтыг сайжруулах;
  2. үр дүнтэй дахин боловсруулалтыг системтэйгээр хөгжүүлэх;
  3. хог хаягдал зохицуулах тогтолцоог бодит нөхцөлд нийцүүлэн сайжруулах;
  4. хог хаягдал зохицуулах тогтолцооны санхүүгийн тогтвортой байдлыг хангах.
Сэтгэгдэл 0
0/1000
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
14 мин өмнө 2
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
40 мин өмнө 41
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
51 мин өмнө 43
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 44
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 80
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 21
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 19
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 20
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 59
1 / 1