2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Techno: Энэ бол дөнгөж эхлэл

2022-04-12 151

"The MongolZ" баг удаан хүлээсэн анхны томоохон цомоо хүртэж, дэмжигчдээ баярлууллаа. Тэд цахим спортын ДАШТ-ий "CS2" төрлийн шигшээ тоглолтод "Aurora"-г 3-0 гэсэн харьцаатай "шүүрдэв". Тус тоглолтод М.Содбаяр буюу "Techno" тун сайн тоглож, багийн нөхдөө хувийн үзүүлэлтээрээ тэргүүлжээ. Энэ ч утгаараа "MVP" буюу "Үнэ цэнтэй тоглогч"-оор шалгарсан аж.

Анхны томоохон цомоо хүртэж, өөрөө шилдэг тоглогчоор тодорсон "Techno" дараах ярилцлагыг өгчээ.

-HLTV-ийн нэрэмжит "MVP"-ээр тодрох ямар байна вэ?

-Үнэндээ би өөрийнхөө хийх ёстой зүйлийг хийж, MVP болсондоо маш баяртай байна. Гэхдээ би энд багийнхаа нөхөдгүйгээр зогсож чадахгүй байсан. Багийнхан, дасгалжуулагч гээд тэд нараараа бахархаж байна.

-Цахим спортын дэлхийн аваргын цомыг өргөх ямар мэдрэмж төрүүлж байна?

-Мэдээж гайхалтай. Шилдэг багуудтай өрсөлдөж, анхны жинхэнэ S зэрэглэлийн цомоо одоо л авлаа. Үүнийг харах бахдам байна. Энэ бол дөнгөж эхлэл.

-Энэ жилийн эхний хагастай харьцуулахад чиний тоглох арга барил өөрчлөгдсөн мэт санагдлаа. Эхний хагаст чи Т талаасаа түрүүлж ордог байсан бол одоо "mzinho" эхэлж ордог болсон байна. Та нар амралтаараа иймэрхүү зүйлс дээрээ ажилласан нь уу?

-Үгүй ээ. Онцгой юм байхгүй. Бид зүгээр л тоглодог хэв маягаараа илүү сайн гүйцэтгэлтэй тоглолоо. Mzinho бид хоёрын хувьд "lurker", "anchor" гэсэн ижил байрлал дээр тоглодог. Заримдаа тэр урд гарах хэрэгтэй болно. Заримдаа би.

-Та нар эцэст нь том тэмцээнд түрүүллээ. Энэ бүхэн танай багийн өөрсдөдөө итгэх итгэлд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Бидний хамгийн том өрсөлдөгч болох "Vitality"-г л хожно гэдэг нь өөрөө маш том итгэх итгэлийг авчирсан. Бид тэднийг хоёр удаа хожлоо. Энэ бол бид сайжирч байгааг илтгэж буй хэлбэр. Гэхдээ бидэнд анхаарах юмнууд бий. Өнөөдрийн тоглолтод бид олон хүнд, барцадтай раундуудыг давлаа. Гэхдээ ялж чадлаа.

-Монголд олон мянган хүүхэд залуус та нарыг үзэж байгааг бид харлаа. Ард түмнээсээ ийм дэмжлэг авах ямар байдаг вэ?

-Мэдээж бидний хувьд гайхалтай мэдрэмж. Бүхэл бүтэн улс, бүс нутаг маань биднийг дэмжиж байна. Мөн гэр бүл, хамаатан садан, монголчууд маань бий. Энэ бүхнийг харах итгэмээргүй.

Харин багийн ахлагч "bLitz" буюу Б.Гарьдмагнай тэмцээний дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Бидний дараагийн зорилго бол ‘Spirit’-ийг хожих. Тэд ‘BLAST Bounty’-ийн хоёрдугаар улирлын финалд биднийг 3-0-ээр хожсон" гэжээ.

Сэтгэгдэл 0
0/1000
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
11 мин өмнө 37
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
38 мин өмнө 39
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 55
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 20
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 19
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 23
1 / 1