2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

ГЕГ-аас Евразийн хэлэлцээртэй холбоотой гаалийн хяналт, шалгалтыг шуурхай зохион байгуулах аргачлалыг танилцууллаа

“Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрт хамаарах бараанд гаалийн хяналт, бүрдүүлэлт хийх аргачлал” сэдвийн хүрээнд ГЕГ-аас 08-р сарын 20-ы өдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт 116 аж ахуйн нэгжийн 135 төлөөлөл, бизнес эрхлэгчид оролцож Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрт хамаарах барааг экспортлох, импортлох үеийн гаалийн хяналт мөн бүрдүүлэлт хийх аргачлалын талаар мэдээлэл авч, санал солилцжээ. Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр өнгөрсөн долоодугаар сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр ОХУ, Беларусь, Казакстан, Армен, Киргиз зэрэг 5 улсаас импортлох болон монгол улсаас экспортлох 367 нэр төрлийн бараанд гаалийн тарифын хөнгөлөлт эдлэх боломж бүрдсэн. Үүнд гаалийн тарифыг бүрэн тэглэх, 25 эсвэл 50 хувиар бууруулах, тарифын квот тогтоох зэрэг арга хэмжээ багтаж байгаа бөгөөд эдгээр нь зөвхөн гаалийн албан татварт хамаарах юм.

Үүнтэй холбогдуулан барааны гарал үүслийг шалгах, тарифын хөнгөлөлт эдлүүлэх, гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах зорилгоор гаалийн байгууллага нийт 5 бүлэг, 34 үндсэн заалт, 2 хавсралт бүхий аргачлалыг батлан хэрэгжүүлж байна. Тус аргачлалд гаалийн лабораторийн магадлан шинжилгээнд заавал хамруулах болон хамруулах шаардлагагүй барааны жагсаалт, тарифын хөнгөлөлт эдлүүлэхээс татгалзах буюу гаалийн тарифыг өөрчлөх үндэслэл, хорио цээрийн хяналтад анхаарах зүйлс зэргийг тус тус багтаасан байна.

Иймд иргэд аж ахуйн нэгжүүд худалдааны түр хэлэлцээрт заагдсан 367 нэр төрлийн барааг экспортлох, импортлохдоо тарифын хөнгөлөлтөд хамрагдах барааны жагсаалт болон худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилгоор гаалийн байгууллагаас баталсан аргачлалтай сайтар танилцах, бараагаа үнэн зөв мэдүүлж, гаалийн мэдүүлэг, дагалдах бичиг баримтаа бүрэн гаргаж өгөх нь чухал гэдгийг гаалийн байгууллагаас онцолж байлаа.

Сэтгэгдэл 0
0/1000
Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэ
1 мин өмнө 0
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
9 мин өмнө 1
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
14 мин өмнө 2
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
17 мин өмнө 2
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
21 мин өмнө 4
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
39 мин өмнө 4
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 цагийн өмнө 43
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 46
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 45
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 82
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 56
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 57
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 23
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 22
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 20
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 20
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 62
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 21
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 21
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 22
1 / 1