2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Огт төрөөгүй хүүхдийн нэр дээр 18 жилийн турш хүүхдийн мөнгө авч, улсад 10,720,000 төгрөгийн хохирол учруулжээ

Огт төрөөгүй хүүхдэд хуурамч "Төрсний гэрчилгээ" гаргуулан авч, 18 жилийн турш хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хууль бусаар авч, хувийн хэрэгцээндээ зарцуулсан гэмт хэрэг гарчээ.

Тодруулбал, ойрын хамаарал бүхий эмэгтэйн хүүхэд төрүүлсэн тухай эмнэлгийн бичгийг ашиглан хуурамч төрсний гэрчилгээ гаргуулан 2006-2024 оныг хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмж авсан байна. Гэмт хэрэг үйлдсэн иргэн Б нь хүүхдийн мөнгийг бэлнээр болон арилжааны банкны данс ашиглан авч байсан нь тогтоогдсон.

Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтсээс илрүүлсэн бөгөөд тухайн иргэн нь 18 настай "Б"-г сураггүй алга болсон гэж худал мэдээлж, эрэн сурвалжлуулсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах" ялыг гэмт этгээдэд оноожээ.

Сонирхуулахад, Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас Ковид-19 цар тахлын үед өрхийн орлогыг дэмжих зорилгоор 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн өмнө нь олгогдож байсан 20,000 төгрөгийг 100,000 төгрөг болгон 5 дахин нэмэгдүүлж, хүүхэд бүрд ялгаварлахгүй олгох түүхэн шийдвэрийг гаргаж байсан юм. Ингэхээр тухайн иргэн нийт 10,7 сая төгрөгийн хохирлыг улсад учруулсан бололтой.

Сэтгэгдэл 0
0/1000
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
7 мин өмнө 1
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
12 мин өмнө 2
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
15 мин өмнө 2
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
19 мин өмнө 3
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
37 мин өмнө 3
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 цагийн өмнө 43
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 45
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 45
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 82
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 56
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 57
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 23
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 22
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 20
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 20
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 62
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 21
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 21
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 22
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 56
1 / 1