2026.08.24, Даваа
Булгантуяа гишүүн ээ, бодит байдалд итгэх үү? эсвэл гадны зөвлөхийн үгэнд итгэх үү?
2026-06-25 108

Өнөөдөр Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр Булгантуяа гишүүн татварыг өндөр болголоо гээд контрабанд үүсдэг гэдэг нь худал, гаднын мэргэжилтнүүд тэгж хэлдэг гэж ярив. Энэ үгийг сонсоод үнэхээр гайхлаа. Учир нь энэ бол онолын маргаан биш, өнөөдөр Монгол Улсад нүдэн дээр өрнөж байгаа бодит үзэгдэл юм.

Яг одоо Монгол Улсад IQOS-ийн TEREA халаадаг тамхи албан ёсоор импортлогддоггүй. Онцгой албан татвар төлдөггүй. Гаалийн бүртгэлд байдаггүй. Гэсэн хэр нь хаана ч очсон зарж байна. Дэлгүүрт байна, онлайнаар байна, хүргэлтээр байна. Хэрэглэгч нь ч байна. Зах зээл нь ч байна. Ойролцоогоор 30 мянга гаруй хүн хэрэглэж байгаа гэсэн тооцоо бий. Сард 450 мянга орчим хайрцаг худалдаалагдаж байна гэж зах зээлийнхэн ярьж байна. Нэг хайрцгийг дунджаар 18 мянган төгрөгөөр бодоход сар бүр 8 тэрбум гаруй төгрөгийн бүртгэлгүй, татваргүй зах зээл Монгол Улсад эргэлдэж байна гэсэн үг.

Тэгвэл энэ юу юм бэ? Контрабанд биш юм уу? Татваргүй худалдаа биш юм уу? Гаалийн бүртгэлээс гадуур орж ирсэн бараа биш юм уу?

Өнөөдрийн хууль, өнөөдрийн татвар, өнөөдрийн хяналтын тогтолцоотой байхад хүртэл ийм хэмжээний далд зах зээл бий болсон байхад маргааш татварыг хэд дахин өсгөж, амт үнэрийг хориглож, хөрш орнуудтай асар том үнийн зөрүү үүсгэвэл юу болох вэ гэдэг нь бараг л ойлгомжтой асуудал. Хэрэглэгчид гэнэт алга болохгүй. Эрэлт гэнэт зогсохгүй. Хүмүүс хэрэглэдэг зүйлээ хайсаар л байх болно. Харин хууль ёсны худалдаа шахагдана. Татвар төлөгч аж ахуйн нэгжүүд шахагдана. Оронд нь чемодантай наймаа, сошиал худалдаа, хувийн зөөвөр, бүртгэлгүй импорт л нэмэгдэнэ.

Монгол Улс бол арал дээр оршдог улс биш. Бид дэлхийн хамгийн урт хуурай газрын хилтэй орнуудын нэг. Өдөр бүр олон улсын нислэгүүд бууж, хөөрч байна. Өдөр бүр мянга мянган хүн хилээр гарч орж байна. ОХУ, БНХАУ, Казахстан зэрэг хөрш орнуудад тамхи, халаадаг тамхи, цахилгаан тамхи Монголтой харьцуулахад хямд үнэтэй байна. Дээрээс нь Монголд хориглохоор зүтгэж байгаа амт үнэрийн сонголтууд ч тэнд чөлөөтэй худалдаалагдаж байна. Ийм нөхцөлд үнэ болон сонголтын асар том ялгаа бий болгоод байхад хууль бус худалдаа өсөхгүй гэж хэлэх нь зах зээлийн үндсэн логикийг үгүйсгэж байгаа хэрэг юм.

Хамгийн сонирхолтой нь, өнөөдөр Монголын зах зээл дээр хэдийнэ бий болсон 8 тэрбум төгрөгийн бүртгэлгүй худалдааг тайлбарлаж чадахгүй атлаа маргааш үүнээс хэд дахин том эрсдэл үүсэхгүй гэж итгэлтэй ярьж байгаа явдал. Хэрэв төр өнөөдөр байгаа далд худалдааг ч хянаж чадахгүй байгаа бол маргааш татвар 5-10 дахин өсөж, амт үнэрүүд хориглогдсон нөхцөлд бий болох шинэ хар захыг яаж хянах юм бэ?

Монголын бодлогыг Монголын бодит нөхцөлөөр боловсруулах ёстой болохоос биш гаднын зөвлөхийн онолоор боловсруулах ёсгүй. Хилийн нөхцөл өөр, эдийн засгийн бүтэц өөр, хяналтын чадавх өөр, зах зээлийн орчин өөр байхад бусдын онолыг шууд хуулж хэрэгжүүлэх нь бодлого биш. Харин эрсдэл юм.

Өнөөдөр Монгол Улсад бүртгэлгүй, татваргүйгээр сар бүр 8 тэрбум төгрөгийн TEREA худалдаалагдаж байгаа нь контрабанд бодитой оршин байгааг харуулж байгаа хамгийн том нотолгоо. Үүнийг хараагүй мэт дүр эсгээд "татвар өсөхөөр контрабанд үүсдэггүй" гэж ярих нь бодит байдлыг үгүйсгэж байгаа хэрэг. Харин бодит байдал бол эсрэгээрээ ярьж байна.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

МОНГОЛ УЛС СОР17-ООС 1.29 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОСГОХООР БОЛЛОО
2026-08-21 141
Хотын дарга нарын чуулга уулзалтад дэлхийн 33 улс, 24 хотын төлөөлөл оролцож байна
2026-08-21 141
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 74
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Е-Mongolia системийн нэр лого ашиглан хуурамч зар, линк түгээж байна
2026-08-21 85
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форум 2026”-д оролцлоо
2026-08-21 179
ГЕГ-аас Евразийн хэлэлцээртэй холбоотой гаалийн хяналт, шалгалтыг шуурхай зохион байгуулах аргачлалыг танилцууллаа
2026-08-21 118
НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ ЭХЭЛЛЭЭ
2026-08-21 240
Шархаданд 110 айлын ногоон орон сууц ашиглалтад орлоо
2026-08-21 88
Г.Солонго тэргүүтэй иргэдийн шүүх хурал өнөөдөр болно
2026-08-19 327
“ХУУЛЬЧИД СПОРТООР ДАМЖУУЛАН ХҮНИЙ ЭРХИЙН НӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ НЬ” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-08-19 505
350 толгой хүртэлх “Идлэг шонхор шувуу”-г соёлын зориулалтаар бариулах гэрээ байгуулжээ
2026-08-19 60
ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОСОН 208 ХҮНД ХОЛБОГДОХ ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
2026-08-19 93
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 38182 хүүхэд нэгдүгээр ангид элсэх төлөвтэй байна
2026-08-19 458
Баруун салааны гол, Бумбат рашаанд 16.9 мянган мкуб хөв цөөрөм байгуулагдлаа
2026-08-19 59
МОНГОЛЫН БАГ ОЛОН УЛСЫН ГАЗАРЗҮЙН 22 ДУГААР ОЛИМПИАДААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-08-18 275
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзлаа
2026-08-18 95
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БҮХ ЦЭРГИЙН АНГИУДАД ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИЖ БҮРЭН ШАЛГАЛТ ХИЙНЭ
2026-08-18 56
Ухаалаг системээр хуурамч улсын дугаартай тээврийн хэрэгслийг илрүүлж байна
2026-08-18 60
Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олжээ
2026-08-18 76
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАА
2026-08-18 100
1 / 1