2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Алтай сумыг эрчим хүчинд холбох нээлтийн ажиллагаа 2025.12.25 буюу маргааш 14:00 цагаас эхэлнэ

БНХАУ-ын Шинжан Уйгарын Өөртөө Засах Орны Хами аймгийн намын хорооны дарга Сун Таогийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 23–25-ны өдрүүдэд Хами аймагт Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбатаар ахлуулсан төлөөлөгчид, “АУЭХС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэдэвсүрэн нарын зэрэг ажлын хэсгийнхэн айлчилж байна.

Айлчлалын хүрээнд 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Алтай сумыг цахилгаан эрчим хүчинд холбох асуудлын талаар ярилцлаа.

Говь-Алтай аймгийн Алтай сумын 360 өрх, 40 орчим аж ахуйн нэгжийг найдвартай, тогтвортой цахилгаан эрчим хүчээр хангах зорилгоор Азийн хөгжлийн банкны 1 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж, 2023 онд 300 кВт-ын суурилагдсан чадалтай нарны цахилгаан станц, 3000 кВт/ц багтаамжтай цэнэг хураагуурын систем, 300 кВт-ын чадалтай дизель цахилгаан станцыг барьж байгуулан ашиглалтад оруулсан.

Төслийн төлөвлөлтийн үе шатанд Алтай суманд байрлах цэргийн ангийн цахилгаан ачааллыг тооцоолон тусгасан боловч хөрөнгө оруулагч талаас Батлан хамгаалах салбарт хөрөнгө оруулалт хийх боломжгүй гэдгээ илэрхийлсний улмаас төслийн хүчин чадалд цэргийн ангийн цахилгаан ачаалал тусгагдаагүй болно. Өнөөдрийн байдлаар өвлийн улиралд цэргийн ангийг нэмж холбосноос чадлын дутагдал үүсэж Алтай сумыг 24 цагийн тасралтгүй цахилгаан эрчим хүчээр хангах боломж хязгаарлагдмал нөхцөл байдал үүсээд байсан.

Энэ асуудлыг шийдвэрлэхээр Улсын төсвийн 8.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Алтай сумаас Бургастайн боомт хүртэл 70 км урттай 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барьж байгуулан 2024 онд байнгын ашиглалтад хүлээн авсан. Үүний үргэлжлэл болгон “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК нь өөрийн хөрөнгөөр хилийн бүс хүртэл 35 кВ-ын 1.5 км орчим цахилгаан дамжуулах агаарын шугамыг 2025 онд шинээр барьж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төрийн өмчит “Хами Энержи Групп” ХХК-ийн цахилгаан дамжуулах шугамтай холбох техникийн бэлэн байдлыг бүрэн хангаж холболт хийхэд бэлэн болоод байна.

Түүнчлэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 541 дүгээр тогтоолоор “Цахилгаан импортлох” тусгай зөвшөөрлийг “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-д олгож, эрчим хүчний салбарын төрийн байгууллага, компаниуд холбогдох зохион байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

Монгол Улсын Хилийн боомтын захиргаа болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны Боомтын захиргааны алба хоорондын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ажлын хэсгийн хуралдаанд Эрчим хүчний яам, “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн төлөөллийг оролцуулж Монгол Улсын “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Хами Энержи Групп” ХХК-ийн хооронд 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын хилийн холболтыг хийж, цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний хэлэлцээг ийнхүү шуурхайлахаар харилцан тохиролцоонд хүрсэн байна.

Алтай сумыг эрчим хүчинд холбох нээлтийн ажиллагаа 2025.12.25 буюу маргааш 14:00 цагаас эхэлнэ.

Сэтгэгдэл 0
0/1000
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
14 мин өмнө 2
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
40 мин өмнө 41
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
51 мин өмнө 43
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 44
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 81
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 21
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 19
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 20
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 59
1 / 1