2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

23 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ

“Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль энэ жил 23 дахь удаагаа буюу Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулагдаж байна. “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус фестиваль нь зөвхөн гэрэл зургийн наадам бус, улс орнуудын найрамдал, соёлын солилцоо, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх олон улсын нэр хүндтэй санаачилга юм. Энэхүү наадам нь дэлхийн өнцөг булан бүрийн гэрэл зурагчдыг нэгэн зорилгын дор нэгтгэн, гэрэл зургийн урлагаар дамжуулан улс орнуудыг холбох гүүр болдгоороо онцлогтой.

Монгол Улсад зохион байгуулагдаж буй гэрэл зургийн фестиваль нь Монгол Улсын түүх, соёл, шашин, өв уламжлал, нүүдэлчдийн ахуй, байгалийн өвөрмөц тогтоц, нийслэл Улаанбаатар хотыг олон улсын гэрэл зурагчдын бүтээлээр дамжуулан дэлхий дахинд сурталчлах ач холбогдолтой юм.

Фестивалийн хүрээнд есдүгээр сарын 3-9-ний өдрүүдэд Улаанбаатар хот болон хот орчмын аялал жуулчлал, соёлын онцлог бүхий байршлуудад зураг авалт, фото аяллууд зохион байгуулна. Тухайлбал, Чойжин ламын сүм музей, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн цам харайх ёслол, “Мянган морьтон” наадам зэрэг онцлох арга хэмжээ, түүх, соёлын дурсгалт газруудад зураг авалт хийх юм. Арга хэмжээний төгсгөлд оролцогчдын шилдэг бүтээлийг тодруулна.

Фестивальд:

  • Бүгд Найрамдах Сингапур улс – 25 оролцогч
  • Малайз улс – 18 оролцогч
  • Бүгд Найрамдах Солонгос улс – 13 оролцогч
  • Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри-Ланк улс – 6 оролцогч
  • Бүгд Найрамдах Филиппин улс – 34 оролцогч
  • Бүгд Найрамдах Индонез улс – 23 оролцогч
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс – 9 оролцогч
  • Австралийн Хамтын Нөхөрлөлийн улс – 12 оролцогч
  • Монгол Улсаас 10 оролцогч гэх мэт нийт 150 гаруй гэрэл зурагчин, оролцогч фестивальд оролцохоор хүрэлцэн ирээд байна. 

Сэтгэгдэл 0
0/1000
Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэ
1 мин өмнө 0
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
9 мин өмнө 1
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
14 мин өмнө 2
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
17 мин өмнө 2
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
21 мин өмнө 3
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
39 мин өмнө 4
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 цагийн өмнө 43
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 46
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 45
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 82
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 56
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 57
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 23
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 22
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 20
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 20
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 62
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 21
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 21
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 22
1 / 1