2026.09.08 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА

Өнөөдөр /2026.09.03/ Төв аймгийн Баян суманд байрлах ШШГЕГ-ын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх төвд ажиллаж, бодит нөхцөл байдалтай танилцлаа.

Эрүүл мэндийн яам, Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон бусад холбогдох байгууллагын мэргэжилтнүүдийн хамт тус төвийн эмчилгээ, үйлчилгээ, орчин нөхцөл, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож тодорхой асуудлуудыг шийдвэрлэлээ.

Өнөөдрийн байдлаар тус төвд согтуурах донтой 58, мансуурах донтой 3 хүн албадан эмчилгээ хийлгэж байна. Жилд дунджаар 400-500 хүнийг хүлээн авч эмчилгээнд хамруулдаг бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 5,197 хүн эмчлүүлж, 3,805 хүнийг архины хамаарлаас гаргасан байна.

Гэвч согтуурах болон мансуурах бодисын хамаарал нэмэгдэж, түүнээс шалтгаалсан гэмт хэрэг, зөрчил буурахгүй байгаа өнөөгийн нөхцөлд Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх газрын хүчин чадал, боломжит хүчин чадлаасаа хэдийн давжээ.

Иймээс нэг байгууллага дангаараа энэ асуудлыг шийдвэрлэх бус, төрийн холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, хамтын оролцоонд тулгуурласан цогц тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна.

Иймд тус төвийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмчлүүлэгчийг нийгэмшүүлэх, дахин донтолтоос урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллагуудын уялдаа холбоо, эрх үүргийг тодорхой болгож, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах нь чухал болжээ.

Энэ хүрээнд холбогдох байгууллагуудад дараах чиглэлээр хамтран ажиллах үүрэг, чиглэл өглөө. Үүнд:

  • Эрүүл мэндийн яам тус төвд хэвтэн эмчлүүлж буй иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эмийн хангамжид онцгой анхаарч, эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;
  • Тус төвд ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэшил, ур чадварыг дээшлүүлж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах;
  • Мансуурах бодисын хамааралтай иргэдийг эмчлэх стандартыг шинэчилж, согтуурах болон мансууруулах бодисын хамааралтай иргэдийн эмчилгээг тусгаарлан зохион байгуулах боломжийг судалж, хэрэгжүүлэх;
  • Хууль зүй, дотоод хэргийн яам холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, дүрэм, журмыг шинэчлэн батлах;
  • Тус төвийн үйл ажиллагаа болон холбогдох байгууллагуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, салбар бүрийн оролцоо, уялдаа холбоог хангах;
  • Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам эмчилгээ хийлгэх хугацаанд болон гарсан иргэдийг нийгэмшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байраар хангах чиглэлээр бодит үр дүнтэй арга хэмжээ хэрэгжүүлэх;
  • Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн үйл ажиллагааг шинэчилж, төвлөрсөн хөрөнгийг зориулалтын дагуу, бодит хэрэгцээ шаардлагатай арга хэмжээнд үр дүнтэй зарцуулах;
  • Архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгч, импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд бодитой оролцуулах хэрэгтэй байна.
  • Цаашид албадан эмчилгээний зардлыг Улсын төсөв, Нийгмийн даатгалын сангаас гаргадаг тогтолоог халж, Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангаас зардлыг гаргадаг зохицуулалт хийх
  • ШШГЕГ Архины албадан эмчилгээнд хамрагдаад алдаагаа ухаарч, хөдөлмөр эрхэлж зөв дадалтай амьдрах хүсэл эрмэлзэлтэй болсон иргэдийг олон сар байлгахгүйгээр нийгэмшүүлэх ажлыг хийдэг болохын тулд холбогдох дүрэм журамд өөрчлөлт оруулах асуудлыг судлан дариу шийдвэрлэх хэрэгтэй байна.

Согтуурах болон мансуурах бодисын хамаарал нь зөвхөн тухайн хүний асуудал бус, гэр бүл, нийгэм, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, цаашлаад гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлтэй шууд холбоотой нийгмийн томоохон асуудал юм.

Тиймээс энэ асуудалд төрийн байгууллагууд хойрго хандах бус, урьдчилан сэргийлэхээс эхлээд эмчлэх, нийгэмшүүлэх, хөдөлмөр эрхлүүлэх хүртэлх цогц тогтолцоог бүрдүүлж, салбар хоорондын уялдаа холбоог ханган, бодит үр дүн гаргаж ажиллах шаардлагатай байна.

Хууль зүй, дотоод хэргийн яам энэ чиглэлд манлайлж, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулан, бүх талын оролцоог хангаж, бодит өөрчлөлт, үр дүн гаргахад онцгой анхаарч ажиллана.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

ХОРЬДЫН САРНААР: Мянганы тэртээх түүхийг одот тэнгэрийн дор өгүүлэх нь
2 цагийн өмнө 10
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ХОТ, СУУРИН ГАЗАРТ ХҮРЭН БААВГАЙ ОРЖ ИРЭХЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
4 цагийн өмнө 46
Нефтийн бүтээгдэхүүний хаягдал болон лагийг ил задгай хаяжээ
4 цагийн өмнө 43
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
5 цагийн өмнө 10
УИХ-ын дарга С.Бямбацогт Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович-д бараалхлаа
5 цагийн өмнө 48
“Айтиэм Монголиа 2026” Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулагдана
5 цагийн өмнө 13
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
5 цагийн өмнө 11
Капитал банк болон Чингис хаан банканд байршуулж алдсан мөнгөнөөс 81.1 тэрбум төгрөгийг төлүүллээ
5 цагийн өмнө 42
АБГББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
6 цагийн өмнө 9
Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан өнгөөр гоёжээ
6 цагийн өмнө 43
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
6 цагийн өмнө 43
Улсын хилээр сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
6 цагийн өмнө 13
“Олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн 27 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
6 цагийн өмнө 49
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
7 цагийн өмнө 43
БНСУ, Монгол Улсын Батлан Хамгаалахын дэд сайд нар хоёр талын уулзалт хийлээ
7 цагийн өмнө 40
Монгол Улсыг зорин ирэх жуулчдын урсгал тогтмол нэмэгдэж байна
8 цагийн өмнө 86
БНСУ-ын ажил эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Хүн-тэй уулзлаа
8 цагийн өмнө 12
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
8 цагийн өмнө 94
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчилна
8 цагийн өмнө 11
Шадар сайд Т.Доржханд АНЭУ-ын Дубай хотноо олон улсын хөрөнгө оруулалтын чуулганд оролцож байна
9 цагийн өмнө 152
1 / 1