2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

“Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил 63%-тай байна

Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д ажиллалаа. Тус компани Багануур дүүрэг, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар, Дундговь зэрэг долоон аймгийн 58 сум, суурин газрын 276.6 мянган ам км нутаг дэвсгэр дэх 59.1 мянган хэрэглэгчид үйлчилгээ үзүүлж байна. Хэрэглээний бүтцийг нь харвал 86.7 сая кВт.ц цахилгаан буюу 19 хувь нь ахуйн хэрэглэгч, 315.3 сая кВт.ц буюу 81 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагад ногдож байгаа юм. 

Өдгөө өвөлжилтийн бэлтгэл ажил нь 63 хувьтай үргэлжилж байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Д.Гантулга танилцуулав. 2026 оны эхний долоон сарын байдлаар орлого төвлөрүүлэлт нь төлөвлөснөөс доогуур үзүүлэлттэй гарч, авлага нь өсжээ. Харин түгээлтийн алдагдал нь тооцоолсноос 11.7 сая кВт.ц-аар буурсан байна. Хэрэглэгчдийнх нь 71.2 хувь ухаалаг тоолуурт холбогдсон аж. Цаашид цахилгаан түгээлтийн алдагдлыг бууруулж, хэрэглэгчдээ ухаалаг тоолуурын системд бүрэн холбоно гэдгээ компанийн удирдлага онцлов. 

“Багануурын дулааны станц” ТӨХК-иас авах хуримтлагдсан авлага нь жил ирэх тусам өсөж буй нь хүндрэл учруулж байгааг мөн дурдлаа. Түүнчлэн 35/6 кВ-ын Зүлэгтэй дэд станцыг 110/35/10 кВ, 15 кВ-ын Биндэр болон 10 кВ-ын Мөнгөнморьт агаарын шугамыг 35 кВ-ын хүчдэлийн түвшинд шилжүүлэх шаардлагатай гэв. Мөнгөнморьт агаарын шугам гэхэд 40 жилийн насжилттай аж.

Уулзалтын үеэр дээрх компанийнхан зарим асуудал хөндсөн юм. Тухайлбал, ухаалаг тоолуур нэвтрүүлж байгаатай холбоотойгоор холбогдох байгууллагууд иргэдэд мэдээлэл түгээхэд анхаарах нь зүйтэйг хэлэв. Мөн үйл ажиллагааны хүрээ нь 4-5 жилийн өмнөхөөс эрчимтэй нэмэгдэж буй тул хүний нөөц, зардал хуваарилалтыг өсгөх шаардлага үүссэн гэлээ. 

Түүнчлэн ажиллагсдын цалинг зөв, шударга тогтоож байгаа, эсэх талаар ярилцав. Үүнд анхаарахаа сайд Б.Найдалаа илэрхийлээд, “Залуу боловсон хүчнийг татах арга хэмжээ авч, амьдралын баталгааг нь хангахгүй бол ажилд ороод удалгүй гадаад руу явж, эсвэл хувийн компанид ордог тал ажиглагдаж байна. Иймээс хүний нөөцийн бодлогод анхаарч, мэргэжилтнээ дэмжих чиглэлээр ажилламаар байна. Инженерүүд шийдэл, үр ашгийг эрэлхийлдэг байгаасай. Шинэ санаа гаргасан ажилтныг мөнгөөр шагнадаг байж яагаад болохгүй гэж. Үүний төлөө ажиллана.

Тарифыг шийдчихвэл л болно гэж олонх хүн ярьж байгаа. Гэхдээ тарифыг өөрчлөөд бүх асуудлыг шийдэхгүй. Иймд 139 буюу нэг бодлого, гурван зарчим, есөн ажил гэсэн томьёоллоор шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж байна. Үүнд тусгасан ажлуудыг зэрэг хийж байж л салбараа өндийлгөж чадна” гэлээ.  

Мөн тэрбээр “Өвөлжилтийн бэлтгэл ажлаа түргэвчил. Аудит хийхэд олон зөрчил илэрсэн дүгнэлт наадмын өмнө гарсан. Тэдгээр асуудлыг яаралтай шийд. Шинээр томилогдсон захирал ерөнхий инженерээ яаралтай томил. Авлагаа нэх. Менежментээ сайжруул. Бүтэц, ТУЗ-д өөрчлөлт оруулна. Өмнөхөөс илүү шаардлага тавьж ажиллана” хэмээв. 


Эх сурвалж: Эрчим хүчний яам


Сэтгэгдэл 0
0/1000
Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэ
2 мин өмнө 0
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
10 мин өмнө 1
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
15 мин өмнө 2
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
18 мин өмнө 2
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
22 мин өмнө 4
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
40 мин өмнө 4
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 цагийн өмнө 43
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 46
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 45
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 82
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 56
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 57
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 23
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 22
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 20
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 20
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 62
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 21
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 21
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 22
1 / 1