2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Зөвшөөрөлгүй зочид буудал ажиллуулж, татвараас зайлсхийсэн БНХАУ-ын иргэнийг албадан гаргав

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн буюу зөвшөөрөлгүйгээр зочид буудлын үйл ажиллагаа явуулж, Татварын тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зэрэг олон хууль тогтоомж зөрчин ашиг олж, татвараас зайлсхийсэн нь тогтоогдсон БНХАУ-ын иргэн Gao Linzhong-ийг өнөөдөр буюу 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдөр албадан гаргасан тухай Гадаадын иргэн, харьяатын газраас мэдэгдлээ.

Дээрх үндэслэлээр тухайн иргэнийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсаас албадан гаргах шийдвэр гаргасан боловч уг шийдвэрийг эс зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Захиргааны хэргийн анхан, давж заалдах, дээд шатны шүүхэд тус тус  нэхэмжлэх гаргасан. Түүний гаргасан нэхэмжлэлийг гурван шатны шүүх үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон.

Улмаар БНХАУ-ын иргэн Gao Linzhong  нь төрийн байгууллагын хууль ёсны шаардлага биелүүлээгүй, дуудсан цагт ирэхээс зайлсхийх, мөн төрийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг завдаж, саад учруулсан. Мөн Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн байгууллага зэрэг хууль, хяналтын байгууллагуудад үе шаттайгаар өргөдөл, гомдол гаргаж төрийн албан хаагчийг үндэслэлгүй гүтгэх үйлдэл удаа дараа гаргасан.

Төрийн байгууллагын хуульд заасан чиг үүрэг, шийдвэр гаргах, хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр нөлөөлөх боломжгүй бөгөөд гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд хууль тогтоомжийг чанд мөрдөж, аливаа хууль бус үйлдэлд оролцохгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл 0
0/1000
Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэ
2 мин өмнө 0
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
10 мин өмнө 1
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
15 мин өмнө 2
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
18 мин өмнө 2
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
22 мин өмнө 4
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
40 мин өмнө 4
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 цагийн өмнө 43
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 46
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 45
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 82
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 56
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 57
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 23
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 22
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 20
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 20
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 62
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 21
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 21
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 22
1 / 1