2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөнд 2200 гаруй мөрдөгч оролцлоо

Мөрдөгч, генерал, офицерууд болон хууль сахиулах, шүүх эрх мэдэл, прокурор, шүүх шинжилгээний байгууллагын удирдлага, алба хаагчдын “Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн” төрийн ордонд боллоо. Энэхүү зөвлөгөөнд 2200 гаруй албан хаагч, цахим болон танхимаар оролцож, салбарын хэмжээнд тулгамдсан асуудлаа ярилцаж, тодорхой зөвлөмжүүдийг гаргасан байна. “Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн”-д Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, салбартаа амжилт гаргасан алба хаагчдыг шагнаж урамшуулжээ.

Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөнийг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан нээж үг хэлсэн юм. Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн салбар “Эрх зүйт төр-Иргэний итгэлцлийн реформ”-ыг эхлүүлснийг онцлоод  гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийн үр нөлөөг дээшлүүлэх, мөрдөн шалгах ажиллагаанд тулгарч байгаа хүндрэл, шийдвэрлэх арга замыг илүү оновчтой тодорхойлох, хүний эрхийг хангах, хууль сахиулах салбарын шинэчлэлийг эрчимжүүлэхэд чухал ч холбогдолтой “Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байгааг онцоллоо.

Өнөөдрийн энэхүү мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанар, хүртээмж, иргэний шударга шүүхээр шийдвэрлүүлэх эрх, хууль сахиулах байгууллагын мэргэжлийн чадамж, хүний эрхийн баталгааг хангах зорилготой юм.  Монгол Улсад орчин цагийн мөрдөн шалгах алба үүсэж хөгжсөнөөс хойш 100 жилийн ойтойгоо золгож байгаа энэхүү түүхэн цаг мөчид зөвлөгөөнийг хийж байгаарай онцлогтой боллоо.

Сүүлийн жилүүдэд цахим залилан, санхүүгийн гэмт хэрэг, мөнгө угаах, хар тамхи, мансууруулах бодис, улс дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, хүний наймаа, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл, хувийн мэдээлэл ашигласан хууль бус үйлдэл зэрэг гэмт хэргийн шинж улам бүр нарийсаж байгаа үед хуучин арга барил, зөвхөн хүний туршлага, цаасан ажиллагаа, тоон үзүүлэлтэд тулгуурласан үнэлгээ хангалтгүй болсныг салбарынхан онцолж байлаа.

 Шударга ёс зөвхөн шүүхийн танхимд эхэлж, тэнд өрнөдөггүй. Тиймээс мөрдөгчийн эрх зүйн орчин, ажлын нөхцөл, бодит ачаалал, мэргэших боломж, хуулийн хамгаалалт, хариуцлагын асуудлыг өнөөдөр эрх зүйт төрийн бодлогын гол цөмд авч үзэх зайлшгүй шаардлагатай гэдгийг мөрдөгчид онцоллоо.

Өнөөдрийн “Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн” өөс гарсан санал зөвлөмжийг бодлого болгон хэрэгжүүлэх олон арга хэмжээг зохион байгуулах юм байна.

Сэтгэгдэл 0
0/1000
Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэ
2 мин өмнө 0
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
10 мин өмнө 1
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
15 мин өмнө 2
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
18 мин өмнө 2
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
22 мин өмнө 4
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
40 мин өмнө 4
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 цагийн өмнө 43
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 46
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 45
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 82
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 56
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 57
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 23
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 22
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 20
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 20
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 62
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 21
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 21
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 22
1 / 1