2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид тодорлоо

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдөр 18:00 цагт дууслаа. Өчигдөр /2025.08.28/ хуралдсан АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлаас сонгогдсон дотоод сонгуулийн хорооны гишүүд 2023 оны нэгдүгээр сарын 13-нд батлагдсан журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Журмын дагуу нэр дэвшигчид бүртгэлээ хийлгэж, батламжид гарын үсэг зурж, хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан өөрийн байр сууриа гишүүд, дэмжигчдэдээ илэрхийллээ. “Эрх чөлөө-Эргэлтийн цаг” уриатай Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид бүртгүүлсэн бөгөөд журмын дагуу шаардлага хангасан нэр дэвшигчдэд үнэмлэх олгоно.

Нэр дэвшигчдийг бүртгүүлсэн дарааллаар танилцуулж байна.

Одонгийн ЦОГТГЭРЭЛ УИХ-ын гишүүн

Мэргэжил: Эдийн засаг

Сонгуульт албан тушаал:

2009 он Ардчилсан намын гишүүн

2013 оноос АН-ын ҮЗХ, ҮБХ-ын гишүүн

2014-2017 он Увс аймгийн Ардчилсан намын дарга

2017 оноос АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн

Бөхчулууны ПҮРЭВДОРЖ УИХ-ын Дэд дарга

Мэргэжил: Эрх зүйч

Сонгуульт албан тушаал:

2009 он Ардчилсан намын гишүүн

2009-2012 он Ховд аймгийн намын дарга

2019-2020 он Ардчилсан намын дэд дарга

Жудагийн БАЯРМАА УИХ-ын гишүүн

Мэргэжил: Олон улсын харилцаа, Эрх зүйч , Англи, орос хэлний багш

Сонгуульт албан тушаал:

2008 он Ардчилсан намын гишүүн

1998-2002 он МҮАН-ын Шинэ үе Ардчилсан залуучуудын холбоо нарийн бичгийн дарга

2001-2005 он Ардчилсан намын гишүүн

Бархүүгийн ОТГОНБАТ Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн

Мэргэжил: Боловсролын ухааны доктор

Сонгуульт албан тушаал:

2007 он Ардчилсан намын гишүүн

2007 оноос АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч, маргааш буюу наймдугаар сарын 30-нд 20:00 минутад NTV телевизээр мэтгэлцэж, 31-нд Үндэсний бодлогын хорооны гишүүдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулж, гишүүдийн саналаар Ардчилсан намын дарга сонгогдох юм.

Сэтгэгдэл 0
0/1000
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 75
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 52
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 55
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 21
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 19
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 60
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 18
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 18
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 53
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 17
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 57
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 24
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 21
АНХААР: Насанд хүрээгүй хүүхэд жолоо барьсны улмаас 6 хүн нас баржээ
2026-10-21 54
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав
2026-10-21 23
1 / 1