Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2026.08.05/ эхэллээ. Тивийн шилдэг багуудыг нэгтгэсэн энэхүү тэмцээн нь Монгол Улсад волейболын спорт үүсэж хөгжсөний 100 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог ач холбогдолтой юм.
Тэмцээний нээлтийн ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт оролцож, баг тамирчид, дасгалжуулагчид болон хөгжөөн дэмжигчдэд баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлэв.
Тэрбээр хэлсэн үгэндээ спортын жинхэнэ үнэ цэн нь шударга өрсөлдөөн, харилцан хүндлэл, эв нэгдэлд оршдогийг онцлоод, Зүүн Азийн шилдэг багууд нэг дор цуглан өрсөлдөж буй нь тамирчдын ур чадвар, тэсвэр хатуужлыг сорихоос гадна улс орнуудын найрамдалт харилцаа, спортын хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтойг тэмдэглэлээ.
Тэмцээн 8 дугаар сарын 5-аас 9-ий өдрүүдэд АСА циркэд болж байгаа юм.
Одоогоор сэтгэгдэл алга.