2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Б.Мөнхбат хотын даргын албан үүргийг түр орлоно

Нийслэл хотын даргын түр орлон гүйцэтгэгчээр Хотын нэгдүгээр орлогч Б.Мөнхбатыг томиллоо.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн ... "64.3.Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 64.2-т заасан тохиолдолд зохих шатны Хурлын санал, эсхүл өөрийн санаачилгаар огцруулах шийдвэр гаргана. Энэ шийдвэрээ тухайн Хуралд нэн даруй мэдэгдэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор Засаг даргад шинээр нэр дэвшүүлнэ" гэж заажээ.

Түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод буй Б.Мөнхбатын намтрыг сонирхвол "1981 онд Архангай аймагт төрсөн. Эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг бөгөөд физик, байгаль шинжлэлийн багш мэргэжилтэй, удирдлагын ухааны магистрын зэрэгтэй ажээ.

Ажлын туршлагын хувьд:

  • 2002-2004 онд Чингэлтэй дүүргийн 23 дугаар дунд сургуульд Физикийн багш
  • 2004-2008 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэст боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн
  • 2008-2009 онд Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга
  • 2009-2011 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
  • 2011-2012 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
  • 2013 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
  • 2013-2016 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын орлогч дарга
  • 2016 оноос Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч
  • 2018-2023 онд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга
  • 2024 оны гуравдугаар сараас долоодугаар сар хүртэл Нийслэлийн Засаг даргын зөвлөх
  • 2024 оны долоодугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл Чингэлтэй дүүргийн Засаг дарга
  • 2024 оны 11 дүгээр сараас Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байна. Тэрбээр 2016-оноос хойш өнөөг хүртэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр дараалан сонгогдон ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл 0
0/1000
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
14 мин өмнө 2
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
40 мин өмнө 41
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
51 мин өмнө 43
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 44
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 81
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 21
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 19
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 20
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 59
1 / 1