2026.10.26 Даваа гараг
УБ цаг агаар, УБ

Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа

2026-09-11 179

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан өнөөдөр (2026.09.11) Ханнс Зайделийн сангийн Зүүн хойд болон Төв Азийн бүс нутгийг хариуцсан захирал, хатагтай Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Монгол Улсын ардчилал, эрх зүйт төрийг бэхжүүлэх, тэр дундаа хууль тогтоох үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэхэд Ханнс Зайделийн сан олон жилийн турш хамтран ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсныг талархан дурдаад, хамтын ажиллагааг үр дүнтэй үргэлжлүүлэх талаар тодорхой саналуудыг хэлэв. Улсын Их Хурлын Тамгын газраас явуулж буй хуулийн төсөл боловсруулагчдыг чадавхжуулах сургалтыг цаашид үе шаттай өргөжүүлж, олон улсын хөтөлбөр болгохын тулд ХБНГУ-ын хуульчид, судлаач эрдэмтэд, багш нартай хамтран сонирхолтой байгаагаа Ерөнхий нарийн бичгийн дарга онцолсон юм.

Хууль тогтоомжийн хэрэгжилт, зохицуулалт, түүний үр нөлөөг үнэлэх арга зүй, олон улсын чиг хандлагаас суралцаж, шийдвэр гаргагчдыг шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллээр хангах чадавхыг бэхжүүлэх, парламентын судалгаа, шинжилгээнд хиймэл оюун ухаан, технологийн ололтыг нэвтрүүлэх, хууль тогтоомжийн төслийн эдийн засаг болон улсын төсөвт үзүүлэх нөлөөллийг тооцох аргачлалыг сайжруулах, мөн Үндсэн хуулийн цэцэд гаргах тайлбарын чанар, хуулийн төслийн бүрдүүлбэрт хяналт тавих арга зүйг боловсронгуй болгох чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх саналтай байгаагаа тэрбээр илэрхийлэв.

Хатагтай Вероника Айхингер өөрийн хариуцдаг бүс нутгийн улс орнуудад явуулж буй үйл ажиллагаатай танилцаж яваагаа хэлээд, парламентын чадавх, хууль тогтоох, хяналт тавих чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах ажил хэрэгч санал дэвшүүлсэнд Ерөнхий нарийн бичгийн даргад талархал илэрхийлэв. Дээрх саналуудыг цааш уламжилж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хамтын ажиллагаанд тусгуулахын тулд идэвхтэй ажиллана гэдгээ тэрбээр илэрхийллээ.

Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийн үнэлгээний газрын дарга Ж.Сайнхишиг, Мэдээллийн технологийн газрын дарга Т.Бат-Эрдэнэ, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Ионатан Гленк нар байлцлаа гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.


Сэтгэгдэл 0
0/1000
АТҮТ: Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үнэ нэмэгдлээ
16 мин өмнө 35
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
1 цагийн өмнө 48
Моносын уулзвараас эмээлт хүртэлх авто замд 136 ширхэг гэрэлтүүлгийн шон суурилуулжээ
2 цагийн өмнө 46
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
2 цагийн өмнө 14
Түргэн тусламжийн дуудлага нэмэгджээ
2 цагийн өмнө 16
Сонгинохайрхан дүүрэг зорилтот бүлэг болон хүүхдийг томуугийн эсрэг дархлаажуулалтад 90-ээс дээш хувьтай хамруулжээ
3 цагийн өмнө 13
Агаарын хөлгийн түлшний стандартыг батлуулахыг даалгалаа
4 цагийн өмнө 45
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
4 цагийн өмнө 51
Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
4 цагийн өмнө 52
Онгоцны түлшний стандартыг батлуулах ажлыг шуурхайлна
4 цагийн өмнө 52
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ
4 цагийн өмнө 55
“Цайны цаг” хэмээн олноороо зогсож, иргэдэд хүндрэл учруулсан жолооч нарыг торгожээ
5 цагийн өмнө 55
АТГ: Дөрвөн байгууллагын 91 албан хаагчийг авлигаас урьдчилан сэргийлэх сургалтад хамруулав
5 цагийн өмнө 19
“Айчи–Нагоя 2026” Азийн V пара наадамд монголын баг тамирчид түүхэн амжилт үзүүлж, 14 дүгээр байрт шалгарчээ
6 цагийн өмнө 19
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
6 цагийн өмнө 16
Сүхбаатар, Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ
6 цагийн өмнө 59
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна
7 цагийн өмнө 55
Монголын шигшээ баг дэлхийн аваргын тэмцээнд өрсөлдөнө
7 цагийн өмнө 20
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
7 цагийн өмнө 20
Монгол Улсын хэмжээнд 436.5 мянган өндөр настан тэтгэвэр авч байна
8 цагийн өмнө 56
1 / 1