37
“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, суррон, цахилгаан скүүтер, мопед зэрэг бичил цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг зохицуулах хуулийн хэрэгжилт өнөөдрөөс эхлэн үйлчилж байна.
Хуулийн төсөл 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр эцэслэн батлагдаж, 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээр болсон билээ.
Хууль хэрэгжиж эхэлснээр 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх, асран хамгаалагч, түрээслэгч байгууллагад 200 мянган төгрөг хүртэлх дүнгээр торгож, хариуцлага тооцох юм.
