Home Zug flashМогой 5 дугаар сарын сүүлээс 9 сар дунд хүртэл хотод орж ирдэг тул могойд хатгуулахаас урьдчилан сэргийлнэ үү

Могой 5 дугаар сарын сүүлээс 9 сар дунд хүртэл хотод орж ирдэг тул могойд хатгуулахаас урьдчилан сэргийлнэ үү

by Naraa Nar

Улаанбаатар хот орчимд бамбай хоншоорт, рашааны гэх хоёр зүйлийн могой тархсан байдаг. Бамбай хоншоорт могой нь хортой могойн төрөлд багтах бөгөөд биеийн ерөнхий зүс их төлөв хул шарга юм уу хар хүрэн, нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай, сүүл богино бөгөөд хүүхэн хараа нь босоо, нүд хамрын сүвний хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын 4 сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана.

Могой нь хот орчмоор 5 дугаар сарын сүүлээс 9 сар дунд хүртэл орж ирдэг бөгөөд орон сууц болон аж ахуй нэгж байгууллагын авто зогсоол, автограш, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, айлын хашаа зэрэг газруудаас олдох нь их байдаг. Хур бороо ихтэй үед үерийн усаар дамжих, мөн идэш тэжээл хайн хотын захын хэсгээр могой орж ирж байгаа бол хотын төв хэсэгт хөдөө орон нутагт аялж яваад ирсэн иргэдийн авто машины моторын хэсэгт, ачаа тээшинд тээвэрлэгдэн ирэх магадлал өндөр байх тул иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Дулааны улирал эхэлсэнтэйгээр суурьшлын бүсэд орж ирэх амьтны дуудлага ихсэж байгаа бөгөөд могойтой таарсан тохиолдолд ажлын цагаар нийслэлийн Байгаль орчны газрын 72720303, ажлын бус цагаар нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар яаралтай мэдээлэл өгч, мэргэжлийн хүмүүс иртэл могойн байршлыг АЛСААС сайтар харж байх, хэрэв хатгуулсан тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандана уу.

Эх сурвалж: Нийслэлийн байгаль орчны газар

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00