Home Zug flashТэйлор Свифт, Трэвис Келси нар хуримлажээ

Тэйлор Свифт, Трэвис Келси нар хуримлажээ

by Naraa Nar

Поп хөгжмийн супер од Тэйлор Свифт болон Америкийн үндэсний хөлбөмбөгийн лигийн алдарт тоглогч Трэвис Келси нарын хурим өчигдөр /2026.07.03/ Нью-Йорк хотын Мэдисон Скүэр Гарденд болсон тухай хэвлэлүүд шуугиж байна. Гэсэн ч одоог хүртэл хосуудын хуримын зураг нийтэд ил болоогүй бөгөөд өндөр хамгаалалт, нууцлалын дор зохион байгуулагджээ. Ямартай ч хосууд албан ёсоор хуримаа хийсэн тухай Тэйлорын төлөөлөгч мэдэгдсэн байна.

Хурим болох магадлалтай газарт сүүлийн хэдэн өдөр тайз засал, хоол хүнс зөөвөрлөж, хамгаалалтыг эрс чангатгасан бөгөөд гадна талд өндөр хөшиг, хаалт байршуулж, орж буй хүмүүсээс нууцлалыг чанд хадгалахыг шаарджээ. Америкийн хэвлэлүүдийн мэдээлснээр хүлээн авалтад ойролцоогоор 1,000 зочин уригдсан бөгөөд АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаглалын 250 жилийн ойн урт амралтын өдрүүдтэй давхцуулан зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Мөн хосууд энэ долоо хоногт Нью-Йорк болон бусад бүс нутгийн буяны байгууллагуудад 26 сая ам.долларын хандив өгснөө төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгджээ.

Сонирхуулахад, хосуудын хайрын түүх 2023 онд эхэлж, 2025 онд сүй тавьсан тухайгаа зарлаж байсан.

Эх сурвалж: aawsat

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00