Трампын засаг захиргаа болон OpenAI АНУ-ын Засгийн газарт компанийн 5%-ийн хувьцаа эзэмшүүлэх боломжийн талаар эхний шатны хэлэлцээ өрнүүлж эхэлжээ. Энэ нь хиймэл оюуны салбарын стратегийн компаниудад төрийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой гэж үзэж байна.
OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтман компанийн хувьцааны асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Худалдааны сайд Ховард Латник, Сангийн сайд Скотт Бессент нартай хэлэлцсэн талаар мэдээлжээ. Мөн тэрээр сүүлийн долоо хоногуудад Ардчилсан намын сенатор Берни Сандерстай ч уулзсан тухай мэдээлэл гараад байна.
Үүний зэрэгцээ АНУ-ын Засгийн газрын хүсэлтээр OpenAI GPT-5.6 загварын бүрэн нээлтээ түр хойшлуулсан бол өрсөлдөгч Anthropic компанийн Fable 5 болон Mythos 5 загваруудад гадаадын иргэд хандах эрхийг үндэсний аюулгүй байдлын үүднээс түр хугацаанд хязгаарлажээ. Харин уг хязгаарлалтыг долдугаар сарын 1-нд цуцалсан байна.
Мөн OpenAI болон Anthropic компаниуд АНУ-ын хөрөнгийн биржид IPO хийх хүсэлтээ нууцаар хүргүүлээд байгаа талаар мэдээлжээ.
Харин шинжээчдийн үзэж буйгаар Трампын уг алхам нь АНУ, БНХАУ-ын технологийн өрсөлдөөнийг улам хурцатгаж, дата төвийн тоног төхөөрөмж болон нийлүүлэлтийн сүлжээнд шинэ хориг, хариу арга хэмжээ авах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй байна. Одоогоор Хятад дата төвийн эд ангиудад хариу хориг тавьсан нь батлагдаагүй байгаа юм.
Эх сурвалж: Financial Times, Reuters
