Home Zug flash“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулж 57 иргэний асуудлыг шийдвэрлэнэ

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулж 57 иргэний асуудлыг шийдвэрлэнэ

by Naraa Nar

Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2026.07.02/ өргөн мэдүүллээ.

Тус хуульд 2020 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт оруулж, хугацааг гурван жилээр сунгаснаар 400 орчим хүнийг цагаатгажээ. Харин хуульд “Нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байна гэж зааснаас үүдэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүн 24, төрсөн болон үрчилж авсан хүүхэд 27 хүн нэхэмжлэл гаргаж, нөхөн олговор авч чадалгүй хоцорчээ. Иймд бичиг баримт нь бүрдсэн, тухайн үед шүүхийн асуудал шийдэгдэж амжаагүй байсан нийт 57 иргэний асуудлыг шийдвэрлэх хүрээнд уг хуулийн төслийг боловсруулсан гэдгийг хууль санаачлагч хэлэв.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00