Home Zug flashMeta AI Cloud бизнест хүч сорихоор төлөвлөж байна

Meta AI Cloud бизнест хүч сорихоор төлөвлөж байна

by Naraa Nar

Meta Platforms хиймэл оюун ухааны тооцоолох хүчин чадал (AI compute) болон өөрийн AI загваруудад хандах эрхийг бизнесийн хэрэглэгчдэд санал болгох үүлэн тооцоолол буюу cloud үйлчилгээ хөгжүүлж байгаа тухай мэдээлэл цацагдаад байна. Ингэснээр олон тэрбум ам.долларын өртгөөр байгуулсан дата төвүүдийн илүүдэл хүчин чадлыг орлогын шинэ эх үүсвэр болгох зорилготой аж.

Хэрэв энэ төлөвлөгөө хэрэгжвэл Meta нь Amazon Web Services (AWS), Microsoft Azure, Google Cloud зэрэг зах зээлийн тэргүүлэгчидтэй шууд өрсөлдөхөөс гадна AI дэд бүтцийн зах зээлд шинэ өрсөлдөөний үеийг эхлүүлэх юм. Одоогоор энэ нь хөгжүүлэлтийн шатандаа байгаа бөгөөд Meta албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

Эх сурвалж: Reuters, TechCrunch

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00