Төв аймгийн Алтанбулаг сумын II багийн нутагт зургаадугаар сарын 9-нд Тавантолгойн цэргийн ангид болсон гардан тулааны үзүүлэх тоглолтын үеэр хугацаат цэргийн хоёр алба хаагч автомашинд дайруулсан хэрэг гарсан. Тэгвэл эл хэргийн талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлэл хийлээ.
Марш тактикын тэмцээний үеэр гардан тулааны үзүүлбэр үзүүлж байсан хоёр байлдагч автомашинд дайруулсан. Тэгвэл хоёр цэргийн нэг нь цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, нөгөө байлдагч жагсаалдаа оржээ. Албаны шалгалтаар санамсар болгоомжгүйгээс болж осол гаргасан гэж дүгнэн найман цэргийн албан хаагчид хариуцлага тооцсон байна.
Иргэдийн зүгээс Зэвсэгт хүчний байгууллагыг хаалттай, мэдээллээ нууцалдаг гэсэн шүүмжлэл их ирдэг тул цаашид төрийн болон албаны нууцаас бусад мэдээллийг ил тод, нээлттэй мэдээлэх зарчмыг баримтлан ажиллана гэдгийг мэдэгдлээ.
