Home Zug flashИрэх өвөлд бэлтгэж 288 тэрбум төгрөгөөр хагас коксон түлш авна

Ирэх өвөлд бэлтгэж 288 тэрбум төгрөгөөр хагас коксон түлш авна

by Naraa Nar

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэсэн хагас коксон түлшний хэрэглээ тодорхой үр дүн үзүүлсэн гэж дүгнэж, 2026-2027 оны өвлийн улиралд уг түлшийг хэрэглээнд дахин нийлүүлэхээр шийдвэрлэсэн.

Тэгвэл дээрх шийдвэртэй холбоотойгоор ирэх өвлийн хэрэгцээнд зориулж 280 мянган тонн хагас коксон түлшийг 288.7 тэрбум төгрөгөөр худалдаж авах тендерийг “Тавантолгой түлш” ХХК өнгөрсөн сард зарлажээ.

Одоогийн байдлаар нийслэл хотод 28,000 тонн хагас коксон түлшний нөөц үлдсэн байгаа аж.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00