Home Zug flashМатад, Халхгол, Хөвсгөл аймгийн Тариалан сумдад ой хээрийн гал түймэр гарсан байна

Матад, Халхгол, Хөвсгөл аймгийн Тариалан сумдад ой хээрийн гал түймэр гарсан байна

by Naraa Nar

Улсын хэмжээнд өчигдөр (2026.07.01) Дорнод аймгийн Халхгол суманд 4, Матад суманд 1, Баянтүмэн суманд 1, Хөвсгөл аймгийн Тариалан суманд 1 буюу нийт 7 ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.

  • Үүнээс Дорнод аймгийн Халхгол, Баянтүмэн суманд гарсан 3 гал түймрийг бүрэн унтрааж,
  • Дорнод аймгийн Халхгол сумын “Адаг дулаан” гэдэг газар гарсан хээрийн түймрийг цурамд оруулжээ.

Харин Дорнод аймгийн Матад, Халхгол, Хөвсгөл аймгийн Тариалан сумдад гарсан 3 гал түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж байна.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00