Дэлхийн нүүдэлчдийн VI их наадмын хүрээнд зохион байгуулсан “World Nomad Kitchen” буюу “Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо” олон улсын тэмцээнд Монголын баг түрүүлж, Гранпри шагнал буюу Алтан цомын эзэд боллоо.
Тус тэмцээнд 15 орны тогооч оролцож, ил гал дээр гурван үе шаттайгаар хоол хийн ур чадвараа сорьсон байна. Оролцогчид эхний шатанд элгээр, хоёрдугаар шатанд форель загасаар, финалын шатанд бүтэн хонины махаар хоол бэлтгэн өрсөлджээ.
Монголын багийг ахалсан Гонгоржавын Адилбиш, туслах тогооч Ганзориг нар финалын шатанд бүтэн хонины махаар 14 төрлийн хоол бэлтгэж, шилдгээр шалгарсан байна.


Одоогоор сэтгэгдэл алга.