2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, "Санхүүгийн мэдээллийн технологийн төв" УТҮГ хамтран Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, холбогдох байгууллагуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн (license.mn) системийн ашиглалт, үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх зорилго бүхий цуврал сургалтыг 21 аймгийн Засаг даргын Тамгын газар болон зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага, албан хаагчдыг оролцуулан зохион байгуулж байна.

Энэ хүрээнд 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймаг, 10 дугаар сарын 20-ны өдөр Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хэнтий аймгийн зөвшөөрлийн асуудал хариуцсан албан хаагчид, удирдлагуудыг оролцуулан нийт 522 албан хаагчид сургалт зохион байгууллаа. 

Сургалтын үеэр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын зүгээс Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд орсон голлох нэмэлт, өөрчлөлт, хэрэгжилт хангалтгүй байгаа зохицуулалт, тэдгээрийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар, "Санхүүгийн мэдээллийн технологийн төв" УТҮГ-с зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн (license.mn) системийн ашиглалтын талаар тус тус заавар, зөвлөгөө өглөө.

Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, иргэн, хуулийн этгээдэд учруулж буй хүндрэл, чирэгдлийг бууруулахад нутгийн захиргааны байгууллагуудын зүгээс цахим систем дэх зөвшөөрлийн ангиллыг хуульд орсон нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан шинэчлэх, зөрчилгүй зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлтийг ажлын 2 хоногт шийдвэрлэх тохиргоог хийх, зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтад татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай баримтыг шаардсан хэвээр байгаа зөрчлийг арилгаж, хуулийн хэрэгжилтийг хангах арга хэмжээ авах шаардлагатай байна.

Цаашид 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн зөвшөөрлийн асуудал хариуцсан албан хаагч, холбогдох удирдлагуудад, 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн зөвшөөрлийн асуудал хариуцсан албан хаагч, холбогдох удирдлагуудад тус тус мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт зохион байгуулахаар төлөвлөөд байна. 

Сэтгэгдэл 0
0/1000
Малаа хайж яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
19 мин өмнө 36
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо
23 мин өмнө 4
Ховд аймагт есөн зорчигчтой, хоёр суудлын автомашин цасанд суужээ
33 мин өмнө 41
Үндсэн хуулийн шүүхийн Азийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн уулзалт боллоо
35 мин өмнө 7
Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна
56 мин өмнө 8
УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголтыг хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
1 цагийн өмнө 41
ХХААХҮ-ийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
1 цагийн өмнө 8
“Дулааны цахилгаан станц-3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчилнэ
1 цагийн өмнө 10
Жаргалтын-Аманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
1 цагийн өмнө 42
Чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-нд эхэлнэ
1 цагийн өмнө 12
Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, хяналт хариуцлагыг сайжруулах чиглэлээр Засгийн газарт Зөвлөмж хүргүүлэв
1 цагийн өмнө 54
Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэ
1 цагийн өмнө 8
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
1 цагийн өмнө 10
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
1 цагийн өмнө 11
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
1 цагийн өмнө 10
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
1 цагийн өмнө 14
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
2 цагийн өмнө 8
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
2 цагийн өмнө 47
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2 цагийн өмнө 49
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
3 цагийн өмнө 45
1 / 1