2026.09.15 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2026.09.15) Төрийн ордны “Их Хуралдай” танхимд 10 цаг 01 минутад 87 гишүүн хүрэлцэн ирж, ирц 69 хувь бүрдсэнээр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Ерөнхий прокурор, Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцов.

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт үг хэллээ. Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент өндөр үүдээ нээж, 36 дахь жилийнхээ түүхийг бичилцэж байгааг дурдлаа. Тэрбээр, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний баталгаа болох ардчилсан парламентаа улам бэхжүүлж, төр төвтэй бус хүн төвтэй хууль баталж, ард түмний төрдөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, эрх зүйн тогтолцоогоо илүү сайжруулах дараагийн сорилт бидний өмнө хүлээж байна. Энэ удаагийн намрын ээлжит чуулган Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал, ирэх оны хөгжлийн чиглэл, иргэдийн амьжиргааг дэмжих онц хариуцлагатай цаг үед эхэлж байна. Намрын чуулганаар иргэдийн дунд хамгийн их хүлээлт, урт дараалал үүсгэсэн орон сууцны ипотекийн хөтөлбөрийг шинэчлэн, хүн бүрд хүртээмжтэй бодлого хэрэгжүүлэх нь туйлын чухал. Хамгийн их санаа зовоож буй нэг асуудал нь эрчим хүчний найдвартай байдал юм. Эрчим хүчний салбарын доголдлыг гал унтраах байдлаар биш, үндэс сууриар нь шийдвэрлэх цаг болжээ. Юуны өмнө түлш шатахууны хангамжаа сайжруулж, газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг улам эрчимжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай. Айл өрх бүр, сум, суурин газарт эрчим хүчний тархмал үүсгүүртэй болсон цагт хараат бус байдал арилна. Төрийн бодлого, шийдвэр ард түмний сонор, соргог, иргэдийн оролцоотойгоор ам, ажил зөрүүгүй, хариуцлагатай байх нь чухал хэмээн онцоллоо. Мөн УИХ-ын даргаар томилогдсон цагаасаа нээлттэй парламентын бодлогыг баримталж, сахилга бат, хариуцлагыг чухалчлан ажиллаж, УИХ-ын гишүүд иргэдтэй чөлөөтэй уулзах танхимыг нээсэн гэдгийг тодотгов. 

Чуулганы эхний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлМонгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулна гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

“Номын баяр” есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно
2 мин өмнө 0
Японы хиймэл дагуулыг Монголд нутагшуулах тухай санал солилцлоо
8 мин өмнө 0
Эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12 гэмт хэрэг бүртгэгдлээ
12 мин өмнө 0
Авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан нэр бүхий 15 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
22 мин өмнө 2
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
23 мин өмнө 3
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж УИХ-ын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
1 цагийн өмнө 5
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв
1 цагийн өмнө 4
Цагдаагийн байгууллагын тусгай дугаарт 93 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
2 цагийн өмнө 6
“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр шатахуун, тээврийн зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ
2 цагийн өмнө 44
Сэтгэц засал эмчилгээний тасгийн үйл ажиллагааг танилцуулах өдөрлөг боллоо
2 цагийн өмнө 9
НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан есдүгээр сарын 18-нд үргэлжилнэ
2 цагийн өмнө 36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа
2 цагийн өмнө 42
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа
2 цагийн өмнө 9
Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа
3 цагийн өмнө 43
Төмөр зам доогуурх нүхэн гарцуудын бүтээн байгуулалтын нийт ажлын явц 74 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
4 цагийн өмнө 57
Улирлын томуугийн вакцины хамралт улсын хэмжээнд 37.4 хувьтай байна
4 цагийн өмнө 11
“CROSSRAIL INTERNATIONAL” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-14 33
УВС АЙМГИЙН ХИЛИЙН ЦЭРГИЙН 0245 ДУГААР АНГИД ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН ХҮРТЭЭЛЭЭ
2026-09-14 57
АШУҮИС-ИЙН 84 ДЭХ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛД 300 ГАРУЙ ГАДААД ОЮУТАН СУРАЛЦАЖ БАЙНА
2026-09-14 25
УИХ-ын гишүүн Х.Болормаагийн санаачилсан Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил дуусаж, ашиглалтад оржээ
2026-09-14 66
1 / 1