2026.10.30 Баасан гараг
УБ цаг агаар, УБ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.8 сая зөрчил бүртгэгджээ

Прокурорын байгууллагаас “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-д бүргтгэгдсэн Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” зөрчлийн гаралтыг судлахад 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 7.8 сая зөрчил бүртгэгдсэн байгаа нь өмнө оны мөн үетэй харьцуулахад 2 дахин нэмэгдсэн байна.

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” 7,861,373 зөрчилд шийтгэл оногдуулснаас шүүх 25,415 зөрчилд нь, эрх бүхий албан тушаалтан 7,835,958 зөрчилд нь шийтгэл оногдуулсан байна. 

Зонхилон үйлдсэн зөрчлийг авч үзвэл:

-2,514,888 буюу 32 хувийг “Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн”,

-1,501,205 буюу 19.1 хувийг “3амын хөдөлгөөний дүрэмд заасныг зөрчин тээврийн хэрэгсэл байрлан явах журам зөрчсөн” зөрчил,

-1,069,921 буюу 13.6 хувийг “Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан хөдөлгөөнийг эхлэх, эсхүл хөдөлгөөний чиг өөрчлөх, эсхүл эгнээ байр эзлэх журам зөрчсөн”,

-478,203 буюу 6.1 хувийг “Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн жолооч, эсхүл зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй” зөрчил,

-361,835 буюу 4.6 хувийг “бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон” зөрчил,

-355,048 буюу 4.5 хувийг “3амын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийг явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан” зөрчил,

-212,890 буюу 2.7 хувийг “3амын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийг зорчих хэсэг дээр түр, удаан зогсоох журам зөрчиж бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан” зөрчил тус тус эзэлж байгаа нь хамгийн их байна.


Сэтгэгдэл 0
0/1000
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.8 сая зөрчил бүртгэгджээ
1 цагийн өмнө 6
Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллаж байна
1 цагийн өмнө 4
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1 цагийн өмнө 43
НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
1 цагийн өмнө 46
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э-т холбогдох сахилгын хэргийг хянан хэлэлцэв
1 цагийн өмнө 13
Ц.Давгадорж нарын 4 хүнд холбогдох шүүх хуралдааны шийдвэрийн тогтоох хэсгийг нээлттэй дамжуулж байна
2 цагийн өмнө 15
Австри Улсад суугаа монгол иргэдийн анхааралд...
2 цагийн өмнө 48
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2 цагийн өмнө 48
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
3 цагийн өмнө 54
ЕБС-ийн сурагчид өнөөдөр хичээллээд амарна
3 цагийн өмнө 13
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
4 цагийн өмнө 52
Хил дамнасан төлбөр тооцооны инновацын асуудлаарх олон улсын хэлэлцүүлэгт оролцлоо
2026-10-29 77
“Тавантолгой–Манлай–Ханги чиглэлийн авто замын төсөл”-ийн Концессын гэрээнд заасан авто зам ашигласны төлбөр хураамжийн асуудлаар хуралдлаа
2026-10-29 32
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын үлдэгдэл санхүүжилтийг ирэх долоо хоногт шийдвэрлэнэ
2026-10-29 60
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл орон даяар явагдаж байна
2026-10-29 27
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
2026-10-29 64
Чингис хаан Үндэсний музейгээр 1042 үзэгч үйлчлүүлэв
2026-10-29 66
Хүнсний улаанбуудайн стратегийн нөөцөд 109.8 мянган тонн улаанбуудай бүрдүүллээ
2026-10-29 32
Монгол Улсын ЭСЯ-ны санаачилгаар БНСУ-ын жолооны онолын шалгалтыг монгол хэлээр өгөх нөхцөл бүрдлээ
2026-10-29 26
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
2026-10-29 32
1 / 1