2026.10.30 Баасан гараг
УБ цаг агаар, УБ

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн байгаль орчинд үзүүлсэн нөлөө, учирсан хохирлыг тогтоохоор ажиллаж буй эрдэмтэн, судлаачдын баг хүрэхэд хүндрэлтэй бүсүүдэд хээрийн судалгаа хийж, дээж материал цуглуулах ажлаа өнөөдөр дуусгалаа. Ажлын хэсэг Соёлз уул, Галдастайн гол, Цэцэгт уул, Зараа уул, Бичигт толгой, Орч уул орчмын бүсэд ажиллах үеэр тал хээрийн ургамлан нөмрөгийн газрын дээрх биомассын дийлэнх хэсэг түймэрт өртсөн болохыг тогтоосон байна.

Харин түймэрт өртсөн хусан ойн экосистемийн хувьд шаталтын эрчим харьцангуй сул болон дунд түвшинд байсан талаар урьдчилсан ажиглалт гарчээ.

Гэсэн хэдий ч түймрийн бодит нөлөөллийг зөвхөн газрын гадаргын шаталтын байдлаар дүгнэх боломжгүй юм.

Ургамлын үндэсний систем, хөрсний органик үе давхарга, хөрсний үржил шим, экосистемийн нөхөн сэргэх чадавх хэр хэмжээнд өөрчлөгдсөнийг лабораторийн шинжилгээгээр нарийвчлан тогтоох шаардлагатай байна.

Иймд хээрийн судалгааны явцад цуглуулсан дээжүүдэд лабораторийн шинжилгээ хийж, ургамлын үндэс, органик хэсгүүд шатсан эсэх, хөрсний шинж чанарын өөрчлөлт болон экосистемд үзүүлсэн нөлөөллийг тодорхойлсны дараа түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт байгаль орчин, ой, хөрс, биологийн олон янз байдал болон хохирлын үнэлгээний чиглэлээр 16-50 жилийн ажлын туршлагатай эрдэмтэн, судлаач, шинжээчид ажиллаж байна.

Сэтгэгдэл 0
0/1000
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.8 сая зөрчил бүртгэгджээ
1 цагийн өмнө 5
Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллаж байна
1 цагийн өмнө 4
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1 цагийн өмнө 43
НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
1 цагийн өмнө 45
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э-т холбогдох сахилгын хэргийг хянан хэлэлцэв
1 цагийн өмнө 13
Ц.Давгадорж нарын 4 хүнд холбогдох шүүх хуралдааны шийдвэрийн тогтоох хэсгийг нээлттэй дамжуулж байна
2 цагийн өмнө 15
Австри Улсад суугаа монгол иргэдийн анхааралд...
2 цагийн өмнө 48
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2 цагийн өмнө 48
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
3 цагийн өмнө 54
ЕБС-ийн сурагчид өнөөдөр хичээллээд амарна
3 цагийн өмнө 13
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
4 цагийн өмнө 52
Хил дамнасан төлбөр тооцооны инновацын асуудлаарх олон улсын хэлэлцүүлэгт оролцлоо
2026-10-29 77
“Тавантолгой–Манлай–Ханги чиглэлийн авто замын төсөл”-ийн Концессын гэрээнд заасан авто зам ашигласны төлбөр хураамжийн асуудлаар хуралдлаа
2026-10-29 32
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын үлдэгдэл санхүүжилтийг ирэх долоо хоногт шийдвэрлэнэ
2026-10-29 60
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл орон даяар явагдаж байна
2026-10-29 27
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
2026-10-29 64
Чингис хаан Үндэсний музейгээр 1042 үзэгч үйлчлүүлэв
2026-10-29 66
Хүнсний улаанбуудайн стратегийн нөөцөд 109.8 мянган тонн улаанбуудай бүрдүүллээ
2026-10-29 32
Монгол Улсын ЭСЯ-ны санаачилгаар БНСУ-ын жолооны онолын шалгалтыг монгол хэлээр өгөх нөхцөл бүрдлээ
2026-10-29 26
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
2026-10-29 32
1 / 1