2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Хууль зүйн байнгын хороо: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв

Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2025.12.30/-ийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, нэр дэвшигчийн сонсголын тайланг танилцуулав. Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасны дагуу Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг УИХ нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулалтад үндэслэн томилгооны сонсгол хийж томилохоор заасан. Энэ дагуу Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор сонгон шалгаруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаж томилгооны сонсгол хийсэн байна.

Заасан хугацаанд нэр дэвших хүсэлт, материалаа ирүүлсэн нийт 25 иргэн бүртгүүлснээс шаардлага хангаж, Ажлын хэсгийн олонхын санал авсан Х.Эрдэм-Ундрах, Ч.Баянжаргал, Ц.Жавхлантөгс, Ч.Өнөржаргал гэсэн 4 нэр дэвшигч шалгарч, байнгын хорооны хуралдаанд оролцон УИХ-ын гишүүдийн асуултад хариуллаа. Хуульд заасны дагуу Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр нэр дэвшүүлэхийг санал болгосон нэр дэвшигч нэг бүрээр ил санал хураалт явуулж, Х.Эрдэм-Ундрах, Ч.Баянжаргал нарыг гишүүдийн олонх дэмжснээр УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулахаар болов.

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг Хууль зүйн сайд танилцууллаа. Монгол Улсын иргэн, сэтгүүлч нарын гаргасан Эрүүгийн хуулийн 13.14 Худал мэдээлэл тараах гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2, 16.16, 16.17, 19.1, 70.1 заалтуудыг зөрчсөн гэх гомдлыг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалт нь Үндсэн хуулийн дээрх заалтуудыг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор дээрх хуулийн заалтыг 2025.11.25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэн тус дүгнэлтийг УИХ хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцэд хариу ирүүлэхийг уламжилсан байна. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Үндсэн хууль зөрчсөн гэсэн заалт тус бүрээр санал хураалт явуулж, цэцийн дүгнэлтийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Сэтгэгдэл 0
0/1000
“Дулааны цахилгаан станц-3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчилнэ
1 мин өмнө 0
Жаргалтын-Аманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
3 мин өмнө 0
Чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-нд эхэлнэ
9 мин өмнө 0
Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, хяналт хариуцлагыг сайжруулах чиглэлээр Засгийн газарт Зөвлөмж хүргүүлэв
9 мин өмнө 33
Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэ
11 мин өмнө 0
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
19 мин өмнө 1
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
24 мин өмнө 2
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
27 мин өмнө 2
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
31 мин өмнө 7
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
49 мин өмнө 4
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 цагийн өмнө 44
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 46
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 45
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 82
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 56
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 57
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 23
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 22
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 20
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 20
1 / 1