2026.11.04 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ

УИХ-ЫН ГИШҮҮН С.АМАРСАЙХАН: ТОРГОН ХИЛЭЭ ХАМГААЛДАГ ШИГЭЭ ЦАХИМ ХИЛЭЭ ХАМГААЛАХ ЦАГ БОЛСОН !

Улс орны дотоод аюулгүй байдлыг хангах чадавх өнөөдөр улам бүр кибер аюулгүй байдлыг хангах чадавхаар хэмжигдэх болж байна. Хиймэл оюуны хөгжил кибер халдлагын арга, хурд, цар хүрээг үндсээр нь өөрчилж байгааг бид харж байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АНУ-ын Anthropic компани кибер тагнуулын ажиллагаа илрүүлж, таслан зогсоосноо мэдээлсэн. Уг ажиллагаа хиймэл оюуны агент ашиглан дэлхийн 30 орчим байгууллагыг онилсон байв. Хиймэл оюун хөгжлийн боломжоос гадна үндэсний аюулгүй байдалд шинэ эрсдэл авчирч байгааг энэ хэрэг бодитоор харуулсан.

Төрийн мэдээллийн сан, хил хамгаалалт, эрчим хүч, банк санхүү, харилцаа холбоо, стратегийн дэд бүтэц бүгд цахим системээс шууд хамааралтай болсон. Төр мэдээллээ хамгаалж чадахгүй бол хилээ ч, иргэдээ ч, үндэсний аюулгүй байдлаа ч бүрэн хамгаалж чадахгүй.

Манай улсад ч анхаарал татсан асуудлууд гарсаар байна.

2023 онд улсын хилээр нэвтэрсэн 11 мянган тээврийн хэрэгслийн бүртгэл устсан байж болзошгүй асуудал олон нийтэд ил болсон. Хууль хяналтын байгууллага мэдээлэл системээс устсан нөхцөл тогтоогдсон гэж мэдэгдэж, мөрдөн шалгаж эхэлсэн. Харин гаалийн байгууллага эцэслэн тогтоогдоогүй гэж тайлбарласан. Түүнээс хойш энэ асуудал ямар дүгнэлтээр өндөрлөснийг олон нийт одоо болтол сайн мэдэхгүй байна.

2024 онд хилээр нэвтэрсэн гадаадын иргэд, тээврийн хэрэгслийн хяналт, бүртгэлийн мэдээлэл устсан, асуудлыг нуун дарагдуулсан гэх асуудал бас бий. 

Эдгээр асуудлыг хэрхэн шалгасан, ямар дүгнэлт гарсан, хэнд ямар хариуцлага тооцсоныг олон нийтэд нээлттэй тайлбарлах зайлшгүй шаардлага бий.

Хилээр хэн, хэзээ, ямар тээврийн хэрэгслээр нэвтэрсэн тухай бүртгэл бол энгийн нэг өгөгдөл биш. Энэ нь улсын хил, дотоод аюулгүй байдал, хууль сахиулах ажиллагаатай шууд холбоотой стратегийн мэдээлэл юм.

Би Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа энэ асуудалд онцгой анхаарч, ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг мөн кибер аюулгүй байдлын үндэсний нэгдсэн тогтолцоо, удирдлага, техникийн дэд бүтэц, байгууллага хоорондын уялдааг нарийвчлан судалж, шийдвэрлэх арга замыг боловсруулж байсан. Энэ ажлыг тасалдуулж болохгүй, бодит үр дүнд хүргэх ёстой.

Монгол Улс Кибер аюулгүй байдлын тухай хуультай болсон. Үндэсний төв, Нийтийн төв гэх мэт кибер халдлагатай тэмцэх гурван төв ажиллаж байна. Хоорондоо уялдаа, холбоогүй. Тиймээс асуудал шинэ бүтэц байгуулахад биш, одоо байгаа бүтцийг уялдуулахад оршиж байна. Эдгээр төвийн нэгдсэн удирдлага, мэдээлэл солилцоо, технологийн хүчин чадал, шуурхай хариу арга хэмжээ авах чадварыг шинэ шатанд гаргах шаардлагатай.

Иймд дараах арга хэмжээг нэн яаралтай авах нь зүйтэй гэж үзэж байна.
1. Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Үндэсний төв
Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Нийтийн төв

Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Зэвсэгт хүчний төвүүдийн уялдааг сайжруулж, нэгдсэн удирдлага, хяналтын чадавхыг бэхжүүлэх. Төрийн мэдээллийн систем, стратегийн дэд бүтцэд үүсэх эрсдэлийг 24 цагийн турш илрүүлдэг, мэдээллээ шуурхай солилцдог, хариу арга хэмжээг цаг алдалгүй авдаг тогтолцоотой болох.
2. Төрийн мэдээллийн сан, онц чухал дэд бүтцэд хараат бус, иж бүрэн аудит хийх. Мэдээллийн бүрэн бүтэн байдал, нэвтрэлтийн хяналт, нөөцлөлт, сэргээх чадавхыг бодитоор үнэлэх.
3. Хил, гааль, гадаадын иргэний бүртгэлийн системийг онцгойлон шалгах. Өмнө мэдээлэгдсэн бүртгэл устсан гэх асуудлуудын шалгалтын дүн, шалтгаан, хариуцлагыг тодорхой болгож, дахин давтагдахаас сэргийлэх.
4. Хиймэл оюун болон кибер хамгаалалтын үндэсний стандарт, хүний нөөц, технологийн чадавхыг шинэ түвшинд гаргах. Кибер сөрөн тэсвэрлэх тухай хуулийн төслийг эдгээр зорилттой уялдуулан боловсронгуй болгох.
5. Асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд хэлэлцэх. Нэгдсэн бодлого, төсөв, хэрэгжүүлэх хугацаа, хариуцах байгууллагуудыг тодорхой болгох.
Кибер аюулгүй байдлыг байгууллага бүр тус тусдаа техник, программ худалдаж аваад шийдэх боломжгүй. Энэ бол үндэсний хэмжээний нэгдсэн бодлого, мэргэжлийн чадавх, найдвартай дэд бүтэц, тасралтгүй хяналт шаардсан төрийн суурь үүрэг юм.

Өнөөдөр улсын хил зөвхөн газрын зураг дээр бус Төрийн мэдээллийн сан, цахим сүлжээ, эрчим хүч, санхүүгийн систем бүр Монгол Улсын хамгаалах ёстой цахим хил болжээ.

Торгон хилээ хамгаалдаг шигээ цахим хилээ хамгаалах цаг болсон.

Мэдээллийн аюулгүй байдал төрийн дархлаа.

Кибер аюулгүй байдал гэдэг үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг.

Сэтгэгдэл 0
0/1000
Хэнтий аймгийн Баянхутаг суманд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ
36 мин өмнө 38
Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ
40 мин өмнө 7
ХИЙМЭЛ ОЮУН УХААН, МАШИН СУРГАЛТАД СУУРИЛСАН ЭНХМЭНД ДИЖИТАЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ПЛАТФОРМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
1 цагийн өмнө 15
УИХ-ЫН ГИШҮҮН С.АМАРСАЙХАН: ТОРГОН ХИЛЭЭ ХАМГААЛДАГ ШИГЭЭ ЦАХИМ ХИЛЭЭ ХАМГААЛАХ ЦАГ БОЛСОН !
1 цагийн өмнө 52
Загастай, Ганц, Солонготын даваануудад халтиргаа үүссэн байна
2 цагийн өмнө 51
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
2 цагийн өмнө 46
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
3 цагийн өмнө 55
“Алтанцом”-ын барилдаан бямба гарагт эхэлнэ
3 цагийн өмнө 18
Хүрэн баавгайн дуудлага мэдээллийн байршлыг цахимаар харах боломжтой боллоо
3 цагийн өмнө 52
Stem боловсрол, инновацыг хөгжүүлэхэд Турк улстай хамтран ажиллана
3 цагийн өмнө 54
Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
3 цагийн өмнө 20
Жилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
3 цагийн өмнө 57
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
4 цагийн өмнө 54
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
4 цагийн өмнө 22
ОХУ-д зорчих Монгол Улсын иргэдийн анхааралд
2026-11-03 96
"Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно
2026-11-03 31
Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах дараагийн шатны шийдлүүдийг хэлэлцэж, үүсэж болох эрсдлээс сэргийлнэ
2026-11-03 58
Канад хууль бус тамхинаас болж 2.75 тэрбум доллар алджээ. Монгол 300 тэрбум төгрөгөө алдах уу?
2026-11-03 73
Айл өрхийн түвшинд цэвэр эрчим хүчинд шилжих үйл явцыг эрчимжүүлнэ
2026-11-03 62
“Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
2026-11-03 28
1 / 1