2026.11.04 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ

Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ

Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 588 хүнд холбогдох 254 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.

Өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 10 дугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс 6 хүнд холбогдох 5 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Тодруулбал, шүүхээс 6 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2-8 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг нь хасаж, 2 хүнд 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хорих ял, 3 хүнд 3.5 саяаас 35 сая төгрөгөөр торгох ял, 1 хүнд 2 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон нийт 163.5 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлүүллээ.

Зарим хэргийг тоймлон хүргэвэл

- Р.З нь “Х....” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, зөвлөх инженерээр ажиллаж байхдаа МҮХАҮТ-ын дэргэдэх олон улсын Арбитрын шүүхэд хянагдаж байгаа “Т....” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Д...” ХХК-д холбогдох хэрэгт нэхэмжлэгчийн орлогыг тогтоох шинжилгээг хийх явцдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө-д үнэлгээний дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, хариуд нь 1 тэрбум төгрөгийг хуваан авч, хахууль өгөхийг санал болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Р.З-г хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрх болон шинжээчийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.5 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

- А.Б нь нийтийн албан тушаалтан буюу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын эрчим хүч, хэмжил зүйн хэлтсийн даргаар, Б.М нь барилгын техникийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байхдаа бүлэглэн ус, хийн шугам хоолой, даралтат сав, шатахуун болон хийн хадгалах сав ашигладаг албан байгууллагын техник ашиглах зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжид “А...” ХХК-ийг санал болгон гүйцэтгэх захирал Д.Г-с 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хооронд нийт 162.4 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс А.Б, Б.М нарыг нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 35 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, гэмт хэргийн улмаас олсон орлого болох 162.4 сая төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэсэн.

- Л.Д нь ШШГЕГ-ын харьяа ... дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа холбогдох дүрэм, журмыг зөрчиж, нэр бүхий хоригдолд давуу байдал олгож, улмаар бэлэн мөнгө, эд зүйл авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Л.Д-г албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 2 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 1.1 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.


Сэтгэгдэл 0
0/1000
Загастай, Ганц, Солонготын даваануудад халтиргаа үүссэн байна
11 мин өмнө 0
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
42 мин өмнө 1
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
56 мин өмнө 40
“Алтанцом”-ын барилдаан бямба гарагт эхэлнэ
1 цагийн өмнө 11
Хүрэн баавгайн дуудлага мэдээллийн байршлыг цахимаар харах боломжтой боллоо
1 цагийн өмнө 43
Stem боловсрол, инновацыг хөгжүүлэхэд Турк улстай хамтран ажиллана
1 цагийн өмнө 48
Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
1 цагийн өмнө 14
Жилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1 цагийн өмнө 51
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
2 цагийн өмнө 50
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
2 цагийн өмнө 18
ОХУ-д зорчих Монгол Улсын иргэдийн анхааралд
2026-11-03 94
"Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно
2026-11-03 27
Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах дараагийн шатны шийдлүүдийг хэлэлцэж, үүсэж болох эрсдлээс сэргийлнэ
2026-11-03 55
Канад хууль бус тамхинаас болж 2.75 тэрбум доллар алджээ. Монгол 300 тэрбум төгрөгөө алдах уу?
2026-11-03 71
Айл өрхийн түвшинд цэвэр эрчим хүчинд шилжих үйл явцыг эрчимжүүлнэ
2026-11-03 60
“Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
2026-11-03 25
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна
2026-11-03 62
Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна
2026-11-03 61
Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
2026-11-03 63
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
2026-11-03 63
1 / 1