Төрийн байгууллагын нэр, логотой зар “Шалгуураа шалгах” нэрээр таны регистрийн дугаар, утасны дугаар, хүүхдийн тоог асуугаад банкны нэвтрэх хуудас руу чиглүүлбэл мэдээллээ бүү оруулаарай. Энэ нь таны хувийн мэдээлэл болон банкны дансанд нэвтрэх мэдээллийг авах гэсэн залилан байж болзошгүй.
- Тэтгэмжийн мэдээллийг зарын холбоосоор орохгүйгээр тухайн байгууллагын албан ёсны сайт, апп-аас шалгаарай.
- Зар, чат, мессежээр ирсэн холбоосоор банк руу бүү нэвтэр. Нууц үг, картын мэдээлэл, нэг удаагийн баталгаажуулах кодоо бүү оруул.
- Мэдээллээ оруулсан бол банктайгаа нэн даруй холбогдож, цагдаагийн 102 эсхүл 51265666 дугаарт мэдэгдээрэй.