2026.11.25 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ

Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлал”-ын дагуу хийсэн үнэлгээний талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Хиймэл дагуулын мэдээллээр 484,383.7 га талбай түймэрт өртсөний 431,592.8 га (89.1%) нь Нөмрөгийн дархан цаазат газрынх, 52,790.9 га (10.9%) нь орчны бүсийн талбай байна.

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэр нь экосистемийн ихэнх хэсгийг хамарч, ой, ойт хээр, хээр, нуга болон голын татмын экосистемд өргөн хүрээний нөлөө үзүүлсэн. Хэдийгээр тал, хээрийн ихэнх хэсэгт байгалийн нөхөн сэргэлт явагдах боломж хадгалагдан үлдсэн боловч шатсан талбай, ойн экосистем, голын татмын эмзэг орчинд урт хугацааны сөрөг нөлөөлөл үргэлжлэх эрсдэл өндөр байна.

Түймрийн улмаас ургамлан бүрхэвч, хөрсний хамгаалах үе, амьтдын амьдрах орчны чанар, идэш тэжээлийн нөөц буурч, ус, хөрсний доройтол нэмэгдэж байна. Иймд байгалийн нөхөн сэргэлтийг дэмжих, өндөр эрсдэлтэй болон эмзэг бүсүүдэд хамгаалал, хяналт-шинжилгээ, экосистемийн нөхөн сэргээлт, байгалийн нөөцийн хамгаалал, урт хугацааны мониторингийн арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай гэв.

Байгаль орчинд учирсан нийт хохирол 1.2 их наяд төгрөг болсон. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлэн тооцох зохицуулалтын дагуу Нөмрөгийн дархан цаазат газрын хэмжээнд хохирлын үнэлгээ 3.3 их наяд төгрөгт хүрч байгааг үнэлгээнд дурджээ. Нөхөн төлүүлэх арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлнэ гэж сайд хэллээ.

Сэтгэгдэл 0
0/1000
Ерөнхий сайд Н.Учрал: Өвөлжилтийн бэлтгэлийг тайлангаар бус, бодит үр дүнгээр дүгнэнэ
1 цагийн өмнө 38
Налайх дүүргийн аварга шалгаруулах XV дахь удаагийн тэмцээн энэ сарын 29-ний өдөр болно
2 цагийн өмнө 15
Opendata.gov.mn-д сайжруулалт хийж, системийн 3.0 хувилбарыг ашиглалтад орууллаа
2 цагийн өмнө 16
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна
2 цагийн өмнө 15
Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна
2 цагийн өмнө 13
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явуулав
2 цагийн өмнө 13
Онцгой байдлын алба хаагчид гал түймрийн аюулаас гурван хүүхдийн амь насыг авран хамгааллаа
2 цагийн өмнө 55
Шүлхий өвчний вакцины өтгөрүүлсэн бэлдмэлийг найруулах, савлах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэхийг даалгалаа
2 цагийн өмнө 15
Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
3 цагийн өмнө 53
“Монгол Улсын төрийн сүлд дуулал”-аа зөв дуулж түгээцгээе
3 цагийн өмнө 53
Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр сард эхлүүлнэ
3 цагийн өмнө 18
Өвлийн идэш 2026: Үхрийн мах кг нь 22.5-24 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна
4 цагийн өмнө 60
Цахилгааны төлбөрийг ирэх сараас арилжааны банкуудын нэгдсэн нэг дансанд төвлөрүүлнэ
5 цагийн өмнө 54
“Хүүхдийн мөнгөн тэтгэмж" амласан хуурамч зараас сэргийлье
5 цагийн өмнө 56
Л.Оюун: “Хар жагсаалт”-ын шинэчлэл бол зөв шийдвэр, хэн хэнд нь ашигтай
6 цагийн өмнө 85
Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын явцад 12,1 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүлэв
6 цагийн өмнө 29
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх олон улсын өдөр
7 цагийн өмнө 73
УИХ-ын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа
8 цагийн өмнө 61
“Өвлийн идэш” үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэлнэ
8 цагийн өмнө 66
АНУ-ын Сиаттл хотод “Өгөөдэй хаан” нэртэй “Boeing 737 MAX 8” загварын шинэ хөлгөө хүлээн авлаа
8 цагийн өмнө 61
1 / 1