2026.10.26 Даваа гараг
УБ цаг агаар, УБ

Онгоцны түлшний стандартыг батлуулах ажлыг шуурхайлна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр (2026.10.26) болж, хуралдааныг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явууллаа. Хуралдаанаар салбарын хууль, эрх зүйн шинэчлэл, иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн өргөдөл, хүсэлтийн шийдвэрлэлт, шатахууны хангамж, нийлүүлэлт, агаарын хөлгийн түлшний стандарт болон оны эцсийн ажлын гүйцэтгэлийн талаар хэлэлцэж, холбогдох газар, нэгжийн удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө.

САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт батлагдсантай холбогдуулан салбарын бусад хууль тогтоомжийн шинэчлэлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, Хүнд үйлдвэрийн тухай хууль, Газрын тосны тухай хууль болон тэдгээртэй холбоотой дүрэм, журмын төслүүдийг шуурхай боловсруулж, холбогдох шатанд хэлэлцүүлэн батлуулах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон юм.

Хуралдаанаар иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн өргөдөл, хүсэлт, тэр дундаа гэрээт талбайтай холбоотой асуудлуудын шийдвэрлэлтийг эрчимжүүлэх чиглэл өгч энэ хүрээнд хүсэлт бүрийг холбогдох хууль тогтоомж, тавигдах шаардлагын дагуу нягтлан үзэж, шийдвэрлэх боломжтой эсэхийг тодорхой болгохыг үүрэг болгосон юм.

Мөн шийдвэрлэх боломжтой асуудлыг шуурхай шийдвэрлэж, боломжгүй тохиолдолд хууль, эрх зүйн үндэслэлийг тодорхой тайлбарлан, иргэн, аж ахуйн нэгжүүдэд ойлгомжтой хариу өгөхийг анхаарууллаа.

АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШНИЙ СТАНДАРТЫГ БАТЛУУЛАХЫГ ДААЛГАЛАА

Шатахууны хангамж, нийлүүлэлтийн нөхцөл байдалтай холбогдуулан импортын эх үүсвэрийг төрөлжүүлж гуравдагч болон бусад улс орноос шатахуун нийлүүлэх боломжийг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор Монгол Улсад ашиглах онгоцны түлшний төрөл, түүнд тавигдах стандартын шаардлагыг тодорхой болгож, холбогдох стандартыг батлуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг «Эрчис Ойл» компанид даалгав.

Импортын эх үүсвэр нэмэгдэж буй нөхцөлд агаарын хөлгийн түлшний стандартын зохицуулалтыг тодорхой болгох нь, түлшний чанар, аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.

ОНЫ ЭЦСИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ШАХАЖ АЖИЛЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ

2026 он дуусах ойртож байгаатай холбогдуулан яамны газар, нэгжүүдийн төлөвлөсөн ажлын хэрэгжилт, хугацаатай үүрэг даалгаврын биелэлт, шийдвэрлэгдээгүй асуудлуудын талаар хэлэлцлээ. Тэрбээр хариуцсан ажлынхаа явц, гүйцэтгэлийг тогтмол хянаж, удаашралтай байгаа асуудлуудыг шуурхай шийдвэрлэх, газар, нэгжүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулах шаардлагатайг онцоллоо.

Эх сурвалж: Аж үйлдвэр эрдэс баялгийн яам


Сэтгэгдэл 0
0/1000
Түргэн тусламжийн дуудлага нэмэгджээ
15 мин өмнө 1
Сонгинохайрхан дүүрэг зорилтот бүлэг болон хүүхдийг томуугийн эсрэг дархлаажуулалтад 90-ээс дээш хувьтай хамруулжээ
28 мин өмнө 3
Агаарын хөлгийн түлшний стандартыг батлуулахыг даалгалаа
1 цагийн өмнө 9
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
1 цагийн өмнө 13
Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
1 цагийн өмнө 48
Онгоцны түлшний стандартыг батлуулах ажлыг шуурхайлна
2 цагийн өмнө 51
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ
2 цагийн өмнө 47
“Цайны цаг” хэмээн олноороо зогсож, иргэдэд хүндрэл учруулсан жолооч нарыг торгожээ
2 цагийн өмнө 54
АТГ: Дөрвөн байгууллагын 91 албан хаагчийг авлигаас урьдчилан сэргийлэх сургалтад хамруулав
3 цагийн өмнө 18
“Айчи–Нагоя 2026” Азийн V пара наадамд монголын баг тамирчид түүхэн амжилт үзүүлж, 14 дүгээр байрт шалгарчээ
3 цагийн өмнө 18
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
3 цагийн өмнө 16
Сүхбаатар, Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ
4 цагийн өмнө 57
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна
4 цагийн өмнө 53
Монголын шигшээ баг дэлхийн аваргын тэмцээнд өрсөлдөнө
5 цагийн өмнө 20
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
5 цагийн өмнө 20
Монгол Улсын хэмжээнд 436.5 мянган өндөр настан тэтгэвэр авч байна
5 цагийн өмнө 56
Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ
6 цагийн өмнө 53
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна
6 цагийн өмнө 59
Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ
2026-10-25 37
М.Даваабанди хүрэл медалийн төлөө хүч сорино
2026-10-25 60
1 / 1