Сургууль, цэцэрлэгт суурилсан эрт илрүүлэх үзлэгийг 10 дугаар сарын 1-нээс орон даяар эхлүүлсэн бөгөөд хоёр сарын хугацаанд зохион байгуулж байна. Үзлэгт 3, 6, 11, 15 настай 270 орчим мянган суралцагчийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.
Одоогийн байдлаар эрт илрүүлэгт хамрагдах ёстой 3, 6, 11, 15 настай 285,717 хүүхдээс 203,117 нь хамрагдаад байна. Үүнээс 136,318 хүүхэд дараагийн шатны эмнэлгийн үзлэгт хамрагджээ.
Дараагийн шатны үзлэгийн үр дүнгээр
Мөн шүдний цоорол, хараа муудах эмгэг болон цэцэрлэгийн насан дээр аутизмын эмгэг илэрч байгааг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд онцолж байна.
Эхний шатны үзлэгийг дөрвөн насны ангиллаар зохион байгуулж, суралцагчдын эрүүл мэндийн байдлыг хэвийн, бага эрсдэлтэй, дунд эрсдэлтэй, өндөр эрсдэлтэй гэсэн дөрвөн түвшинд үнэлж байна. Дунд болон өндөр эрсдэлтэй түвшинд үнэлэгдсэн суралцагчдыг давтан үзлэгт хамруулж, дараагийн шатлалын эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж байна.
Салбарын яам, эрүүл мэндийн байгууллага, эмч, эмнэлгийн ажилтнууд хүүхэд бүрийг эрт илрүүлэг, үзлэгт бүрэн хамруулж, шаардлагатай эмчилгээ, тусламж, зөвлөгөөг цаг алдалгүй үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.